Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халхголд 3км-ийн радиустай Хээрийн цэргийн музей нээгдэх гэж байна

Халхголын хязгаар нутаг хэвлийдээ Дэлхийн 2-р дайны шархыг өдий хүртэл тээн хадгалсаар байна. Тус сумын нутгаас хуучин сөнөөгч онгоц, овор хэмжээ ихтэй зэр зэвсэг цөөнгүй олддог. Тиймээс гадаадын улс орнууд хээрийн музей байгуулж, жуулчдыг татдаг туршлагаас санаа авч, дайны олдворуудаас бүрдсэн Цэргийн хээрийн музей байгуулахаар шийдвэрлэжээ.

Уг музей нь 3 км орчмын тойрог радиуст байрлаж, дайны панорамыг дэлгэн үзүүлнэ.  Байршлын хувьд, Хошууч И.М.Ремизовын командалсан 149-р буудлагын хороо олонтаа ширүүн тулаанд оролцож байсан “Ремизовын өндөрлөг” гэх газрыг сонгожээ.

Халх голын дайны ялалтын түүхт ой болон Баатар хот-Чойбалсан хотын 80 жилийн ойг угтан байгуулсан Хээрийн музейн нээлт 5-р сарын 18-ны өдөр болно. Нээлтийн ажиллагаанд ОХУ-аас зочид төлөөлөгчид ирж оролцох юм байна. Дашрамд дуулгахад, 5-р сарын 18 нь Олон улсын Музейн өдөр юм.

А.Төгөлдөр
Эх сурвалж: Dornod.NET

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. хө гуай өгүүлрүүн:

    Дэлхий 2-р дайн Халхголд болоогүй шүү дээ. Халхголын дайн болсон билээ

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Халхголын дайн бол дэлхийн 2-р дайн гарахад шууд нөлөө үзүүлсэн гэж түүхчид үздэг юм шүү. өөрөөр хэлбэл, байлдааны ажиллагаа Алс Дорнодын хязгаараас Европ руу шилжихэд хүргэсэн байдаг. 1939 онд Япон ялагдал хүлээгээгүй бол, үргэлжлүүлэн ЗХУ-ыг довтолсон бол Сталин Алс дорнод дахь армийн 18 дивиз, 1700 танк, 1500 нисэх онгоц бүхий нөөц хүчнийг Москвагийн төлөөх тулалдаанд татан оролцуулах боломжгүй байх байсан. Хэрэг явдал ингэж эргэсэн бол Германы ялалт, магадгүй шийдвэрлэх ялалтаар ч төгсөх боломжтой байв. Түүх ийм бичлэгтэй.

      • NARA гуай өгүүлрүүн:

        Тэр үнэн байх шүү.Зарим хүмүүс японд ялагдсан бол дээр байсан юм гэж яриад бгаа ш дэ.Тиймээс түүхээ сайн судалж уншиж байх хэрэгтэй. Бидний өвөг дээдэс их мундаг хүмүүс байжээ. Ямагт улс орноо 1-рт тавьж хийж байгаа ажилдаа эзэн болж, их зүйлийг судалж мэдэж зөв оновчтой шийдвэр гаргаж,гадаадын улс орнуудтай улс орныхоо эрх ашгийн төлөө харилцдаг байж дэ. Одоо бол мөнгө!!!!!!!!!!!!!
        Энэ бол улс орны сүйрэл!!!!!!!!!!
        Шунал ихэдвэл Шулам болноо гэж!!!!!!!! АЙМААР ЮМАА ИРЭЭДҮЙД ҮР ХҮҮХДҮҮД МИНЬ, УЛС ОРОН МИНЬ ЯАНА ДА !!!!!.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*