Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Хайрын хурим” дуу хамгийн эрэлттэй байна

“Номин талст” хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн хэдэн сарын өмнөөс нэгэн бүсгүйтэй нууцаар хуримаа хийлээ хэмээн цуу тарж, тэр үеийнх нь фото зурагнууд цахим ертөнцөөр тарж байсан. Гэтэл энэ мэдээлэл шинэ уран бүтээлтэй нь холбоотойгоор тарсан ташаа мэдээлэл байжээ. Залуу дуучин М.Золжаргалтай хамтран тэрбээр “Хайрын хурим” нэртэй дууныхаа клипийг хуримын ордонд зураг авалт хийх үеэр ажиллын зургууд алдагдаж цахим ертөнцөөр тарснаар дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр дахь амьдралаа зохиож байгаа мэтээр шуугиад өнгөрсөн.

Тэгвэл энэ дууг залуу дуучин М.Золжаргал яруу найрагч Д.Ган-Очир, хөгжмийн зохиолч Л.Балхжав нарт хандан зохиолгож, олондоо хүндлэгдсэн Т.Дэлгэрмөрөнтэй хамт дуулсан явдал олны талархлыг ихээхэн хүлээгээд байна.Саяхан зохион байгуулагдсан хуримын үзэсгэлэн яармагийн үеэр  “Хайрын хурим” дууг энэ жил хуримаа хийх хосууд хамгийн ихээр захиалсан сурагтай. Шүлэг, аялгуу, дуу, дүрс, дуучдын дуулах чадвар гээд олон талаар өндөр чанартай бүтээл болсон талаар “Хайрын хурим” дуунд мэргэжлийнхэн болоод үзэгч, сонсогчид ам сайтай байгаа ажээ.

Дуучин М.Золжаргал Авъяастны хэмээх 12-р сургуулийг төгссөн Дорнод нутгийн залуу уран бүтээлчдийн нэг ажээ.

ШҮЛЭГ:Д.Ган-ОЧИР/МЗЭ-ийн шагналт, яруу найрагч/

Аялгуу: Л.Балхжав /МУУГЗ, хөгжмийн зохиолч/

Дуучин: Т.Дэлгэрмөрөн, М.Золжаргал

 

ХАЙРЫН ХУРИМ

 

Хойморт заларсан буурлууд буянтай

Хослон гангарсан дээл нь үзэмжтэй

Амьдралд хүргэсэн аавууд налайж

Аялах дуунд нь ээжүүд уяраастай

 

Дахилт:

Хайраас ургасан амьдрал билээ,бидэн хоёр…

Хагацаж салашгүй утга учир болжээ,бидэн хоёр…

Урга барилдахын заяатай билээ,бидэн хоёр…

Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр…

 

Хурсан бүхэн ургийн барилдлагатай

Хурайлсан бүхэн ерөөлийн хундагатай

Золгосон болгон зочин хүндлэлтэй

Зорьсон бидний хурим жаргалтай

 

Дахилт:

Хайраас ургасан амьдрал билээ, бидэн хоёр…

Хагацаж салашгүй утга учир болжээ, бидэн хоёр…

Урга барилдахын заяатай билээ, бидэн хоёр…

Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр…

 

Хуримд хурсан буян буурашгүй

Садан төрлийн хэлхээ тасрашгүй

Дуу бүжигтэй хурим цэнгэлтэй

Дурдан цэнхэр хадган ерөөлтэй

 

Дахилт:

Хайраас ургасан амьдрал билээ, бидэн хоёр…

Хагацаж салашгүй утга учир болжээ,бидэн хоёр…

Урга барилдахын заяатай билээ,бидэн хоёр…

Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр…

 

 

А.Төгөлдөр

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Amjilt husie goe duu bna

  2. Дорнод гуай өгүүлрүүн:

    Ийм сайхан дуу бүтээсэн энэ уран бүтээлчдэд өндөр амжилт хүсэе

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Нутгийн дүү М.Золжаргалд уран бүтээлийн амжилт хүсье. Сайхан дуу байна лээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*