Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Таван сум түгээмэл тархацтай ашигт малтмалаа ашиглуулж байна

Дэд бүтэц, авто замын бүтээн байгуулалтад чухал нөлөөлөх салбарын нэг нь хайрга, элс, шороо, чулуу буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, олборлолт юм. Манай аймгийн хэмжээнд энэ чиглэлийн тусгай зөвшөөрөл бүхий 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн гурав нь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт хийдэг бол бусад нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж.

Аж ахуйн нэгжүүд зөвхөн элс, шавар ашиглах тусгай зөвшөөрөлтэй атал чулуу олборлож бутлан дайрга үйлдвэрлэж байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байгаа юм.

Одоогоор Баянтүмэн, Матад, Халхгол, Хэрлэн, Чойбалсан зэрэг таван сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, олборлолт хийгдэж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгалийн баялгийг зориулалт бусаар ашигласнаар нөөц багасах эрсдэлтэй гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

А.Төгөлдөр
Эх сурвалж: Dornod.NET

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*