Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хүүхэд алга болсон тухай дуудлага, мэдээлэл ихэслээ

Цаг агаар дулаарч байгаа энэ үед эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал халамж суларснаас шалтгаалан хүүхэд алга болсон тухай дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ихээр ирэх болжээ. Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн 3-р сард л гэхэд 6 хүүхэд алга болсон бол 4-р сар гарсаар 7 удаагийн хүүхэд алга боллоо гэсэн дуудлага ирсэн байна.

Цагдаагийн алба хаагчид тухай бүрт нь эрэн хайх ажиллагааг түргэн шуурхай явуулж, 10-12 цагийн дотор  хүүхдүүдийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Олдсон хүүхдүүд цөм эсэн мэнд, биедээ ямар нэг шарх, гэмтэлгүй байсан тухай цагдаагийнхан мэдээлж байна.

Хүүхдүүд алга болж байгаа шалтгаан нөхцлийг ажиглахад, ихэвчлэн эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул, анхаарал халамж бага байгаа нь нөлөөлж байна. Алга болсон хүүхдүүдийн дийлэнх нь найз нөхдийнхөө гэрт очиж хоносон,  ар гэртээ энэ тухай мэдэгдээгүй, эсвэл эцэг эх нь тухай бүрт хаана яваа, хэнийд очсон талаар анзааралгүй орхидог байна. Иймээс бага насны болон өсвөр үеийн хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг Цагдаагийн газраас анхаарууллаа.

А.Төгөлдөр
Эх сурвалж: Dornod.NET

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*