Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сураггүй болжээ

2018 оны 4-р сарын 9-ний шөнийн 01 цагийн үед У гэгч эмэгтэй найз нөхөдтэйгээ явж байгаад гэртээ харихаар таксинд суужээ. Гэвч тухайн иргэн сураггүй болсон тул Цагдаагийн байгууллага гурав хоног эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст цогцсыг нь Хэрлэн голоос олсон байна. Талийгаач Хэрлэн сумын 6-р багт оршин суудаг байсан бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр гадны нөлөөтэй хорлогдсон байж болзошгүй байгаа аж.

Тэгвэл уржигдар буюу 4-р сарын 22-ны өдөр 9 дүгээр багт оршин суух 54 настай О гэгч эмэгтэй гэрээсээ гараад сураггүй болсон байна. Дуудлагыг 04.22-ны өдрийн 18:37 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, ар гэрийн 1 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай Онцгой байдлын албанаас мэдээллээ.

А.Төгөлдөр
Эх сурвалж: Dornod.NET

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*