Дорнод аймгийн мэдээллийн сайт

Шинэ намаас Дорнодод өрсөлдөх нэр дэвшигч тодорлоо

18f3e8ca9ae9b4d5acb4a84c362dfac6

УИХ-ын тухай хуулиар сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд нэр дэвшигчдээ энэ сарын 10-наас 15-ны хооронд тодруулж, СЕХ-нд мэдүүлэх ёстой. 2020 оны Улсын Их Хурлын  сонгуульд нийт 15 нам, 4 эсвэл, 200 гаруй бие даагч оролцох хүсэлт гаргаж, батламжаа авсан. Нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа эхэлсэн ч улс төрийн хүчнүүд бие биеэ харзнасан байдалтай, өрсөлдөгчдөө харж байж зохицуулалт хийх тактиктай байна.

Харин ШИНЭ нам хамгийн түрүүнд буюу өчигдөр /2020.05.10/ 21 аймаг, 9 дүүргийнхээ Орон нутгийн зөвлөлийн хурлыг цахимаар зохион байгуулж, тойрог тойргийнхоо нэр дэвшигчдийг тодруулжээ. Өнөөдөр 14 цагаас тус намын Төв зөвлөл хуралдаж, нэр дэвшигчдээ батламжлах юм байна.

ШИНЭ эвслийн гол түшиц хүчин болж буй ШИНЭ нам энэ сонгуульд нийт 35 орчим нэр дэвшигч сойно. Үүнээс 18 нь нийслэл, 17 нь орон нутгийн тойрогт хамаарч байна.  

Тойргийнхоо иргэдийн зөвлөлөөс олонхын санал авсан дараах эрхмийг өнөөдөр тус намын Төв зөвлөлийн цахим хурлаар хэлэлцэж, эцэслэх аж.

ШИНЭ эвсэлд нэгдсэн намуудаас МҮАН мөн өчигдөр буюу ням гарагт хурлаа хийсэн бол өнөөдөр БНН, маргааш Үнэн ба зөв нам хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах юм байна. Дараа нь нэр дэвшигчдийн материалыг СЕХ-нд хүргүүлж, ирэх сарын 2-нд СЕХ-ноос нэр дэвшигч тус бүрт үнэмлэх гардуулснаар албан ёсоор нэр дэвшигч гэж үзэх юм.     

Дорнод аймагт тус намаас архитектор Хишгээгийн Одмандахыг нэр дэвшүүлсэн байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Tumee

    12- р байрны баруун талын 1- р бүсийн газрыг Одмандах аймгийн ерөнхий архитектор байхдаа хэсэг нөхөдтэй үнэгүй авч 180 саяар зарсан гэдэг өмнөх зочны сэтгэгдэл үнэн байх өө. Тэгээд төрийн албанаас холдсон. Ам ажил нь алд дэлэм зөрдөг хүн дээ. Сонгуул ойртжээ.

  2. 12 bair

    12 р байрны баруун талын газрыг үнэгүй аваад 50 саяар зарсан гэсэн. Тэгээд тэр барьж байгаа барилга нь зөв төлөвлөсөн гэсэн үг үү. 12р байрны цонх хаагаад. Худлаа ярихаа болиорой .

  3. ch

    Дорнодын 46 -р байрыг улсын комисстойгоо нийлж муу байр хүлээж авсан хүндээ.Ѳѳрѳѳ үнэгүй байр авч чадсан залуу

  4. Шинэ

    Зүгээр л нохойн гөлөг

  5. Зочин

    Маш зөв хүнээ гаргасан байна. Одмандахдаа амжилт хүсье

Leave a Reply to 12 bair Cancel reply

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*