Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймгийн 9 гайхамшигийг тодруулах санал асуулга явагдана

Дорнод аймгийн байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутаг, түүх соёлын үл хөдлөх хөшөө, дурсгал, хосгүй үнэт болон бүтээлийг хамгаалах, иргэдийн орон нутгаараа бахархах, хайрлах үзлийг нэмэгдүүлэх, аймаг орон нутгаа дотоод гадаадад сурталчлан танилцуулах зорилгоор “Дорнод аймгийн 9 гайхамшиг”-ийг тодруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Уг ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахалж буй бөгөөд сумын ИТХ, ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар /Түүх, нийгмийн ухааны багш нар/, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн музей, ажлын хэсгийн гишүүд зэрэг нийт 1162 иргэдээс санал авчээ.

Үүнд байгалийн гайхамшигт:

тусгай хамгаалалттай, өвөрмөц тогтоц бүхий газрууд-11,

Түүх соёлын гайхамшигт:

булш хиргисүүр, хүн чулуун хөшөө, Эртний хотын туурь, балгас-13 зүйл нийт 24 зүйлд санал авч байгаа юм.

Цаашдаа аймгийн удирдах албан тушаалтнууд, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, олон нийтээс ТВ хэлэлцүүлэг, онлайн санал хураалтаар санал авах юм.Мөн албан байгууллага бүр дээрх 24 зүйлээр албан хаагчдаасаа саналыг цуглуулж Боловсрол, соёл урлагийн газарт хүргүүлэх аж.

А.Төгөлдөр
Эх сурвалж: Dornod.NET

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Zuv гуай өгүүлрүүн:

    Emch munhjargal guai arhinii hahuuli avdagaa bolichih

  2. Эмч мөнхжаргал гуай өгүүлрүүн:

    Хуучин гал командын хашааг түүхэн үзвэрт оруулах ёстой шүү.

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Yostoi teneg sanal bainshuu

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    ЭХЛЭЭД АЙМГИЙНХАА 9 ЛУЙВАРЧИН ТОДРУУЛААЧЭЭ, АЙМГИЙН УДИРДЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГААД Л ХУВЬДАА ЗУСЛАН, АМРАЛТЫН ГАЗАР, БААР, КАРАОКЕ НЭЭХ ЮМ, ШАЛГААЧЭЭ, ЗАЙЛУУЛААЧЭЭ

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Эрдэмтэдээс албан ёсоор санал аваачээ, дунд сургуулийн багш нараас гарсан санал, ард иргэдийн санал дээр үндэслээд албан ёсоор эрдэмтдэд тодорхой санал тавьж ул суурьтай шийдээчээ, худлаа санал авсан дүр эсгээд ченжүүд өөрсдийн нутгийн элдэв юмыг оруулах гээд амбийцлаад нохойн баас шиг юм болох вий дээ

  5. Ц.Болорбат гуай өгүүлрүүн:

    Халхгол сум-Тамсагбулагийн шинэ чулуун зэвсгийн үеийн хагас газар сууц
    Чойбалсан хотоос зүүн урагш 17 км-т буй Зүүн, Баруун Өлзийт уулын шинэ чулуун зэвсгийн суурин
    Булган сум-Норовлин уулын шинэ чулуун зэвсгийн үеийн булш оршуулга

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*