Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Адуунчулууны нүүрс борлуулалт 2017 онд 10 хувиар буурчээ

8.2 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй “Адуунчулуун” компани 2017 онд 510.5 мянган тонн нүүрс олборлон борлуулсан байна. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 10.3 хувиар буурсан дүн болжээ. Тус компани 2017 оны нийт борлуулалтын 83 хувийг дангаараа бүрдүүлсэн “Дорнод бүсийн эрчим хүчний систем” Төрийн өмчит хувьцаат компанид 500 мянган тонн нүүрс борлуулахаар гэрээ байгуулсан боловч 424 мянган тонн нүүрс борлуулсан нь төлөвлөснөөс 75.8 мянган тонноор буурчээ.

Үүнээс гадна МАК компани өөрийн эзэмшлийн талбайгаас “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанид туршилтаар нүүрс борлуулж эхэлсэн нь “Адуунчулуун” компанийн борлуулалтад нөлөөлсөн байна.

“Адуунчулуун” компанийн хувьцааны ханш 2017 оны 12 дугаар сард 3700 төгрөгт хүрч өсөж байсан юм. Харин сүүлийн байдлаар нэгж хувьцаа нь 2605 төгрөг болсон байна.

Б.Дөлгөөнзул

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*