Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хоёр найзын ховор уулзалт

Шилийн сар хярстай халз тулж буй мөч. Энэ бол Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран ес дэх удаагаа зохиосон “Монгол орны жигүүртэн-2017” гэрэл зургийн уралдааны шилдгүүдийн нэг, 100 гаруй бүтээлээс “Ховор агшин” төрөлд тэргүүлсэн зураг юм.

2010 оноос шувуу ажиглаж, хоёр жилийн өмнөөс жигүүртнүүдийн зураг авч эхэлсэн, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн суд лаач Б.Ариунбаатар хэмээх залуу ийм ховор агшныг гэрэл зурагт буулгажээ. Монголын шувуу судлаач, ажиглагчид өнгөрсөн бямба гаригт чуулж, шилдгүүдээ өргөмжлөх үеэр түүнтэй цөөн хором хөөрөлдсөн юм.

Тэрбээр “Энэ зургаа Дорнод аймгийн Дашбалбар суманд өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд авсан. Өмнөх өдөр нь сумын ойролцоо хоноод, өглөө нь Чух нуурын шувуудыг тоолохоор явахдаа гол баатруудтайгаа таарсан. Бидний замд өчнөөн олон шилийн сар дайралдсан юм. Харин ганцхан хярс ийш тийш холхиод байсан нь эрхгүй анхаарал татаж, дэрстэй довны араас хэсэг ажиглалаа. Гэтэл өнөөх чинь үлийн цагаан оготно сахиж буй шилийн сар руу дөхсөөр маш ойрхон очсон. Тэр үед нь хэд хэдэн зураг дарж амжсан юм. Шилийн сар хоолоо харамлаад түүн рүү их муухай харж байсан нь тодхон санагддаг” хэмээв.

“Монгол орны жигүүртэн-2017” уралдааны тэргүүн, дэд, гутгаар байрыг Б.Отгонбаяр, Ц.Пүрэвсүрэн, Ц.Сайнбаатар нар эзэлсэн. Харин хамгийн өвөрмөц нь болох “Ховор агшин”-ы эзнээр Б.Ариунбаатар, “Ховор шувуу” төрөлд Б.Отгонбаяр (мандир уранхажинг буулгасан) шалгарлаа. Эл уралдааны дараагийнх нь ирэх аравдугаар сард болох бөгөөд видео, гар зургийн төрлөөр өргөжүүлэх гэнэ. Дашрамд дуулгахад, сар шувууны нэг төрөл болох эл жигүүртэн биеэр жижиг, ердөө 800-1200 гр жинтэй ч өдөрт 10-15, жилдээ таван мянга гаруй үлийн цагаан оготно өлхөн иддэг, “Улаан ном”-нд орсон ховор шувуудын нэг билээ.

Өнөөдөр сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*