Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Чойбалсан-2018 шатрын тэмцээнээс…

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэргүүтэй Дорнод аймгийн Шатрын спортын холбоо шатрын спортыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, шатар сонирхогчид, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор өсвөр үе, насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг “Чойбалсан-2018” нэрийн дор МСҮТ-д өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд аймгийн төв, орон нутгийн 220 гаруй тамирчид оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.

Дөрөв дэх жилдээ зохиогдсон энэхүү тэмцээнийг Хэрлэн сумын Засаг дарга дэмжиж, хамтран ажиллажээ.

Нийт шатар сонирхогчдын ур чадварыг дэмжиж, идэвхийг өрнүүлэх зорилгоор шагналын санг урьд урьдын тэмцээнүүдээс илүү өндөр түвшинд тогтоосон байна. Тухайлбал насанд хүрэгчдийн тэргүүн байр эзэлсэн тамирчдыг 500 мянган төгрөг, 2-р байр 400 мянган төгрөг, 3-р байр 300 мянган төгрөг, эрэгтэй төрөлд 10, эмэгтэй төрөлд 5 тусгай шагнал тус тус олгосон аж. Харин өсвөр үе, хүүхдийн тэмцээнийг 6 насны ангилал, эрэгтэй эмэгтэйгээр шалгаруулсан бөгөөд тэргүүн байр эзэлсэн 12 сурагч ОУХ Найрамдал төвд амрах эрхийн бичгээр шагнагджээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*