Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Чойбалсан хотын арын төв зам, унадаг дугуйн замын ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер зарлагдав

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь VIII.4.1.1 “ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ-ДЭД БҮТЭЦ ТӨСӨЛ, 5.5 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ, УНАДАГ ДУГУЙН ЗАМЫН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨВ /ДОРНОД, ХЭРЛЭН СУМ, 1, 4, 6, 7, 8, 9, 10 ДУГААР БАГ/” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь VIII.4.1.1 “ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ-ДЭД БҮТЭЦ ТӨСӨЛ, 5.5 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ, УНАДАГ ДУГУЙН ЗАМЫН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨВ /ДОРНОД, ХЭРЛЭН СУМ, 1, 4, 6, 7, 8, 9, 10 ДУГААР БАГ/”  гүйцэтгэх ажил болно. Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ . Үүнд:

Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар,

Шаардлагатай тусгай зөвшөөрөл:

Хотын  авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах /Тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ./

Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 он/

Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох боловсон хүчний ур чадварын мэдээлэл, туршлага/

Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /2015, 2016, 2017 онуудын санхүүгийн тайлан, татварын байгууллагын тодорхойлолт“ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.1.2-т заасны дагуу Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ”/

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн  17 цаг 00 минутаас өмнө  системд ирүүлнэ үү.

Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн бодлого,  зохицуулалтын газар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо,  Энхтайваны өргөн чөлөө-16А, Засгийн газрын IX байр, Нэг цэгийн үйлчилгээ, Утас: 62263014, 62263038 Цахим хаяг:  www.tender.gov.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*