Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дэн буудлуудад хяналт шалгалт хийнэ

Чойбалсан хот дахь зочид буудлуудад хяналт шалгалт хийхийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох байгууллагуудад даалгалаа. Учир нь он гарсаар иргэдээс зочид буудлууд ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангадаггүй, архидан согтууралт, биеэ үнэлэлт гаарах нөхцлийг бүрдүүлж байгаа талаар санал гомдол олноор ирүүлжээ.
Тэр дундаа нууц шахам ажилладаг 51, 27, силикат, бунхны байрны зочид буудлын асуудал анхаарал татаж байгаа юм. Энэ талаар аймгийн Цагдаагийн газарт иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллээс харахад дээр дурдсан нэг зочид буудлын хаягаар л гэхэд жилийн хугацаанд архидалт, танхай, хууль бус биеэ үнэлэлт зэрэг 100 шахам дуудлага бүртгэгдсэн байх жишээтэй.
МХГ-ын улсын байцаагч орон сууцны доод давхарт үйл ажиллагаа явуулж буй буудлуудыг хаах эрхтэй байдаг. Гэтэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар зочид буудал ажиллуулж байгаа хүмүүсийн дотор төрийн албаны мэдэл бүхий албан тушаалтан ч байгаа юм.
Тус аймагт алба ёсны зөвшөөрөлтэй, шаардлага хангасан 13 буудал ажиллаж байна гэсэн тоо бий.
Д.Дэлгэрмаа Монцамэ Дорнод
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Иргэд гуай өгүүлрүүн:

    Хэрлэн сумын … р багийн Засаг даргын буудал ажиллаж байгааг иргэн хүний хувьд мэдээлж болох юм.

  2. Зоригт гуай өгүүлрүүн:

    Хөдөөнөөс ирсэн хүмүүс л голдуу буудаг байх харин бие үнэлэлт байдаг шүү цагдаад хандахаар тоодоггүй л юм бнлэ

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    ГЭМТ ХЭРГИЙГ ӨӨГШҮҮЛДЭГ, АРХИДАН СОГТУУРАХ ЯВДАЛЫГ ХАМГААЛДАГ ГАЗАР ШҮҮ ДЭЭ, БҮГДИЙГ НЬ ХААГААЧЭЭ, ТЭНД ЯМАР ХҮМҮҮС ХОНОДОГЫГ МЭДЭХ ҮҮ, ХӨДӨӨНӨӨС ИРСЭН ХҮМҮҮС АЙГААД ОЧИХ Ч ҮГҮЙ, ХАМААТАН САДНЫДАА БУУДАГ, НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДҮҮД, ЧЕНЖ, НАЙМААЧИНГУУД Л ОЧДОГ Ш ДЭЭ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*