Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Долоон сурагч тэтгэлэгт хамрагдлаа

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам, Оросын шинжлэх ухаан соёлын төв, Россотрудничество агентлагийн хамтран зохион байгуулдаг Оросын Холбооны Улсын их дээд сургуулиудад 100% тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалтад 8 дугаар сургуулийн орос хэлний багш Ж.Дэлгэрзаяагийн бэлтгэсэн орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийн нэр бүхий 7 сурагч амжилттай оролцон суралцах эрхийн бичиг гардан авчээ.
Сурагчдаа амжилттай бэлтгэсэн Орос хэлний багш Ж. Дэлгэрзаяа, Химийн багш Б. Уранчимэг, Физикийн багш Д. Чимэддолгор, Математикийн багш Г. Михлай багш нар болон гадаад хэл сурах орчин нөхцөл, сургалтад дэмжлэг үзүүлсэн Чойбалсан хотын захирагч П. Мөнхтөр , эцэг эхчүүдэд сургуулийн удирдлагын зүгээс талархал илэрхийлэв.

Б.Мөнгөнтуул

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*