Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Орос хэл, соёлын жил”-ийн нээлт болно

Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 27-ны өдөр Чойбалсан хотноо “Орос хэл, соёлын жил”-ийн нээлтийн ажиллагааг аймгийн ХДТ-т зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээнд Өвөрбайгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцааны сайд А.В.Дроботушенко тэргүүтэй албаны төлөөлөгчд ирж оролцоно.
“Орос хэл, соёлын жил”-ийн нээлтээр ЕБС-ийн сурагчдын дунд Орос хэлний олимпиад, “Орос орон миний нүдээр” хүүхдийн зургийн үзэсгэлэн, Чулуунхороот сумын ЕБС-ийн “Улыбка” чуулга, Өвөрбайгалийн хязгаарын урлагийн хамтлагийн хамтарсан тоглолтыг зохион байгуулж, “Орос хэлний төв”-ийг нээх юм.
Мөн үеэр Дорнод аймаг, Өвөрбайгалийн хязгаар хоорондын Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж, сургууль, цэцэрлэгүүдийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

Албаны төлөөлөгчид энэ дашрамд орос хэлний “Матрёшка” клуб, Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах аж.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Сайхан мэдээ байна ,Хил залгаа 2 их гүрний хэл тэр дундаа оросхэлийг өсвөр үеийнхэнд зааж сургаж байсан тэр үеийг дахин үргэлжлүүлэн хамтын ажилагаагаа сэргээж байгаад ахмад оросхэлний багш нар бид баяртай байна ,Сайн үйлс дэлгэрэх болтугай,

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*