Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

”Азарганы ноцолдоон” зургаар хөшөө босгоно

БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын зураач, УГЗ, XX зууны манлай зураач О.Цэвэгжав гуайн алдарт “Азарганы ноцолдоон” зургийг хөшөө болгон мөнхлөхөөр болжээ. Энэхүү төслийн ажлыг Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн залуучуудын холбооноос санаачлан Дорнод аймагт босгохоор ажилдаа оржээ. Өвгөдийнхөө агуу бүтээлийг хойч үедээ сурталчлан таниулах гол зорилгыг агуулсан ажээ.

Цаг хугацааны эргэлтэд баларч, бүдгэрэлгүй мөнхөрч чадах намтар түүхээ бичих хувь хүн бүхэнд заяадаггүй. Тэгвэл Очирын Цэвэгжав авьяас билгээрээ Монголын дүрслэх урлагийн түүхэнд өөрийгөө алтан үсгээр мөнхөлж чадсан бахархалт хүн. Түүний бүтээлүүдээс Монгол үнэртдэг гэдэг.  Ардын зураач О. Цэвэгжавын тосон будгийн энэ бодит зураг сонин бөгөөд адгуусны хоорондох тэмцлийн гүн зөрчлийг үзүүлжээ. Хээр талд хэсэг адууны дэргэд ноцолдож буй хоёр азарганы хөдөлгөөний гүн зөрчлийг нээх уран сайхны дүрслэл болсон энэ зураг тун удахгүй хөшөө болон сүндэрлэх нь ээ.

 

С.Төгөлдөр

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Хуулбарлаад л байх юм. Шинэ юм сэтгэ л дээ. Энэ зиндааны.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Хөшөө хэзээ ч зураг шиг ээ болж чадахгүй ээ хүүхдүүд ээ. Орхи.

    • Зочин гуай өгүүлрүүн:

      yaag unen

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Хүндээ хөшөө босгооч мориудаа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*