Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Төрийн албаны зөвлөлөөс гэнэтийн шалгалтыг эхлүүлжээ

Аймаг, нийслэл, яам, агентлагийн дэргэдэх Салбар зөвлөлүүдэд төрийн албаны тухай хууль тогтоомжийн  хэрэгжилтэд хяналт тавих  гэнэтийн шалгалтыг  Төрийн албаны зөвлөлөөс хийж байна. “Хариуцлага үр дүн”-гийн жилийн хүрээнд  2018 оны ээлжит гэнэтийн шалгалтыг Хэнтий, Дорнод, Баян-Өлгий аймгуудаас эхэлж байна.

Төрийн албаны зөвлөлөөс томилогдон ажиллаж байгаа шалгалтын хэсгүүд аймгийн Салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа  төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэл, явцад хяналт тавихын зэрэгцээ арга зүйн удирдлагаар хангаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч байна. Шалгалтын явцад төрийн албан хаагчдыг томилсон томилгоотой нэг бүрчлэн танилцаж, төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байгаа албан хаагчдын судалгаанд түшиглэн,  түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа зөрчлийг арилгуулах, сул орон тоог нөхөх арга хэмжээг шуурхай удирдлагаар ханган ажиллажээ. Хууль тогтоомж болон албан тушаалын чиг үүрэг зорилтоо хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчдын зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд эргэн орохгүйгээр халах тухай Төрийн албаны тухай хуулинд заасан байдаг. Орон нутагт ажиллаж байгаа Ажлын хэсгүүд шалгалтын дүнгийн талаар Зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Дорнод харин ч төрийн албаны шалгалт дээр сайн шүү.Шалгалтад орсон хүмүүс мэднэ.

  2. - гуай өгүүлрүүн:

    YNEKHEER SHALGAJ BGAA BOL DORNOD AIMGIIN GAALIIN GAZRIIG SAIN SHALGAKH KHEREGTEI BNA. ENE GAALIIN GAZRIIN KHEMJEEND SAKHILGA KHARIUTSLAGA YNEKHEER ALDAGDSAN. DARGA BAITSAAGCH NAR NI AJLIIN TSAGIIG HUULI BUSAAR ZABSHIKH, TSAG ASHIGLALT KHAMGIIN IKH ALDAGDSAN ALBAN GAZAR YUM. GAZRIIN DARGA VINTOB NI GADAAD DOTOOD DURTAI TSAGTAA YABJ BDAG TYYGEER CH YL BARAM AJILLAKH KHUGATSAANDAA AJIL TASLAAD YABSAN AJILTANIIKHAA TSALING BYTEN BODOKHOOS GADNA ILYY TSAGIIG CH SANAATAIGAAR HUURAMCHAAR GARGAKH ZEREG SANKHYYGIIN HUULIIG ZURCHIJ BGAAG AJILTANUUD NI ILEN DALANGYI YARIKH BOLJEE. TIIMEES DORNODIIN GAALIINN SANKHYYG NEG BYRCHLEN SHALGAKH NI ERKH ZIYT HUULID NIITSEKH BOLUU.DORNODIIN AUDITIIN ALBA NI YYREGT AJLAA SHUDRAGA KHIIJ CHADAKHGYI MUN L HUIBALDAN TUS GAZRIIN DARGA SANKHYYTEI AJILLAJ BGAAG YU GEJ BODO BNA .

  3. zochin гуай өгүүлрүүн:

    jujig, ilruuleed yadiin, mungu ugvul tsaash ni urgeljluulen ajilluulna, mungu uguuguig ni halna, uur yu ch bis, turiin buh shatand avilga ichguurteigeer nuurlesen.

  4. Anonymous гуай өгүүлрүүн:

    ЗА МАНАЙ АЙМАГТ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ДОР ХАЯЖ НЭГ САРЫН ХУГАЦААТАЙ ИРЖ ШАЛГАХГҮЙ БОЛ ИЙМ БОГИНО ХУГАЦААНД, ӨНГӨЦХӨН ШАЛГААД БОЛ АМЖИХГҮЙ БАЙХАА, ГОЛ НЬ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙГАА, ХАЛАГДСАН, ЧӨЛӨӨЛӨГДСӨН, ОДОО АСУУДАЛТАЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОЛЖ УУЛЗААСАЙ

    • Anonymous гуай өгүүлрүүн:

      Дорнодын Төрийн албаны салбар зөвлөл, дарга нь дүүрэн хууль бус шалгаруулалт, томилгоо хийдэг газар. Сайн шалгаж, үзэж чадахгүй нэр төдий явав даа. Манай төрийн албаны нэр хүнд шавартай хутгалдаж дууслаа.

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*