Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Анхаар, бас дахин анхаар!

-Хээрийн түймэр биднийг отож байна-

Энэ жил Дорнодын нутгийн төв хэсгээр цас бага унаснаас шалтгаалж хуурайшилт их байна. Цаг уурчдын мэдээнээс үзвэл, өчигдрийн байдлаар цасны зузаан Халхголд 18 см, Чулуунхороот 5 см, Матад, Ялалт багт 4 см, Дашбалбар, Хөлөнбуйрт 1-2 см байна. Энэ нь 7 хоногийн өмнөхтэй харьцуулбал 1-2 см-ээр буурсан үзүүлэлт ажээ.

Харин бусад нутгаар хэмжих цасгүй байгаа гэдгийг цаг уурчид мэдээллээ.

Цаг агаар дулаарч буй нь таатай боловч хур тунадасгүйн улмаас хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгддэгийг мартаж болохгүй. Шинэ он гарсаар дүн өвлийн хүйтэнд хоёр ч удаа хээрийн түймэр дэгдээд байгаа. Ойрын үед салхи ихтэй байх тухай мэдээлэл байгаа. Иймээс иргэд, малчид та бүхнийг сонор сэрэмжээ дээшлүүлэхийг уриалж байна.

Фото зурагт: Хэрлэн голын бургас шатсан байдал. (Д.Доржхуяг)

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*