Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймагт эсэргүүцлийн жагсаал боллоо

Дорнод /МОНЦАМЭ/ Ардчилсан намаас улс орон даяар зохион байгуулж байгаа тайван жагсаалд Дорнод аймгийнхан нэгдлээ. Тайван жагсаал аймгийн төв дэх Тусгаар тогтнолын талбайд боллоо.
Жагсаалд тус аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид болон тэтгэврийн нас нэмснийг эсэргүүцэж буй ахмад настнууд, ажилгүйдэл, ядуурал, татварын дарамтыг эсэргүүцсэн иргэд оролцож байна. Тус аймгийн Ардчилсан намын дарга П.Алтангэрэл “Энэ бол улс төр биш, бид зөвхөн ард түмнийхээ үгийг төр засагт хүргэхээр жагсаж байна. Ард түмний үүрэх ачаа, дарамт хэрээс хэтэрлээ. Энэ ачааг авч хаятал бид жагсаал, цуглаанаа үргэлжлүүлэх болно” гэв.

 

Дорнод аймгийн Ардчилсан намаас аймгийн удирдлагуудад газрын тосны асуудлаар шаардлагыг гурван сарын өмнө хүргүүлжээ. Тус шаардлагад, газрын тосны асуудлаарх хяналт шалгалтаа чангатгах, газрын тосны талбайд үйл ажиллагаа явуулж буй компаниудад төрийн албан хаагчдын компани байгаа зэрэгт хяналт тавих зэрэг асуудлыг тусгажээ. Харин шаардлагын хариу одоог болтол ирээгүй байгаа гэж жагсаалд оролцогчид хэлж байлаа.
Зохион байгуулагчдын зүгээс Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн бус байгууллагад жагсаалд оролцох тухай албан тоот хүргүүлсэн байна.
Д.Дэлгэрмаа
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*