Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Тамсагийн талд 16 мянган км2 талбайд лиценз олгох ажил явагдаж эхэлжээ

Матад, Халхгол сумын нутаг дахь Тамсагийн талд нийт 16 мянган хавтгай дөрвөлжин км талбайд газрын тосны хайгуулын лиценз зарлах гэж байгаа талаар бид мэдээлж байсан билээ.

Одоогоос жил гаруйн өмнө Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн 19, 21-р талбайн ашиглалт явуулж байгаагаас бусад талбайнуудыг хайгуулын тендерт дахин оруулах талаар аймгийн ИТХ-ын санал асуух албан бичиг илгээжээ. Манай ИТХ-ын тэргүүлэгчид хариуд нь зөвшөөрсөн тогтоол гаргаж хүргүүлсэн байдаг.

Тэгвэл АМГТХЭГ уг талбайн сонгон шалгаруулалтыг хэдийнэ эхлүүлсэн байна. Тус газарт лицензийн тендерт өрсөлдөх сонирхолтой компаниуд бүртгүүлээд эхэлжээ.

“Петро чайна дачин тамсаг” ХХК нь 19-р талбайд 650 км2, 21-р талбайд 210 км2 газар ашигладаг. Газрын тосны үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл хэтийдэж, Тамсагийг там болгочихоод байгааг Дорнодчууд төдийгүй улс даяараа мэдэх болсон.

Гэтэл үүнээс 20 дахин их хэмжээтэй газрыг хайгуул нэрээр талхлах зөвшөөрлийг хурлын тэргүүлэгч хэсэг нөхөд ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэлгүй дур мэдэн олгосон нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдэлд халдаж, хууль зөрчсөн явдал болсон хэмээн ИТХ-ын зарим төлөөлөгчид мэдэгдэж буй юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    shunaltaj baij hooloi hoshnogni havdar hureh vii de chaavaas

  2. zochin гуай өгүүлрүүн:

    Адуунчулуун компани хэвийн ашигтай ажилладаг мөртлөө нүүрсээ өгөхгүй 7 хоножээ Энэ нь тус уурхайн хувь нийлүүлэгчдийн газрын маргаанаас үүдэлтэй аж.
    Учир мэд хүмүүсийн яриагаар бол Адуунчулууны уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар дээр МАК, НАЙНГИ компаниудад давхардуулан лиценз олгосонтой холбоотой байна Энэ асуудалд аймаг орон нутгийнхан,салбарын яам, ашигт малтмал, кадрастын холбогдох газрууд анхааралдаа авч,удаан үргэлжилсэн их бага маргааныг нэг тийш болгохгүй бол иргэд ххэрэглэгчид хохирох болж байна

    • Хүмүүс гуай өгүүлрүүн:

      БҮХНИЙГ МЭДЭГЧ ГАНБАЯР ТА ЗҮГЭЭР УУРХАЙГААС ЯВААД ӨГӨӨЧ

    • Хүмүүс гуай өгүүлрүүн:

      Их маргаад байвал төр лиценцээ хурааж авах хэрэгтэй

  3. Zochin гуай өгүүлрүүн:

    Duhand chini sum zoono shuu ITH iin ter nuhduudee aytaihan l bgaraa

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Duhand chini sum zoono shuu ITH iin ter nuhduudee aytaihan l bgaraa

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    за аймгийн ИТХ, сумын ИТХ-д гарсан ченжүүд маань ажлаа эхэлж дээ, одоо ингээд бүх юмыг ченжлэнэ дээ гэж. ченжүүдийг сонгосон хохь нь

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*