Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ханиад, томуу ихэссэнээс болж цэцэрлэгүүдийг түр хаалаа

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр захирамж гарган энэ сарын 11-нээс 19-нийг хүртэл цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо.

Чойбалсан хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт ихэсч амбулаторийн нийт үзлэгийн 18.1, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18.9 хувийг эзэлж байгаа юм. Мөн БОЭТ-д 290 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 67 нь томуу, томуу төст өвчний хүндрэлээс шалтгаалан эмчлүүлж буй 0-5 насны хүүхэд байна.

Захирамжаар хүүхдийн байгууллагын орчны ариун цэвэр халдваргүйжүүлэлтийг сайжруулж, хүүхдийг витаминлаг хоол хүнсээр хангах, дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэн дархлааг дэмжих ажилд анхаарал хандуулахыг ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагуудад даалгажээ. Мөн бага насны хүүхэд нь өвчилсөн буюу 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд эмнэлгийн бичгийг үндэслэн 5 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Чойбалсан хотын хэмжээнд төр болон хувийн хэвшлийн 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.

Д.Дэлгэрмаа Дорнод /МОНЦАМЭ/
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Боловсролын салбар Нансалмааг ирсэнээс хойш дампуурч гүйцлээ. Байгалмаа даргын амжилтаар л энэ хүн шоудаад явах юм. Ичдэггүйн байхдаа.

  2. Дорнод гуай өгүүлрүүн:

    Цэцэрлэгүүдийн удирдлага, багш нар тухайн өдөр ажил тарсны дараа утсаар мэдэгдэж, зарим нь ямар ч зар мэдээлэл тараагаагүй. Маргааш өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж очсон эцэг эхчүүд цэцэрлэгийн цоожтой хаалга хараад багш нараас асуухад л 22 хүртэл ажиллахгүй гэсэн. Өвлийн ид хүйтэнд хүүхдээ дагуулсан аав ээжүүд гайхан хүлээж, бас ихэнх нь ажил амьдралаа зохицуулж хүүхдээ хаана орхихоо шийдэх асуудал тулгарч сандарцгаасан. Боловсролынхон ийм бүдүүлэг байхаа болимоор, жаахан соёлтой баймаар. Арга ядахад урьд өдөр нь хэлж зарлаж болно доо. 12-р цэцэрлэгийн залуухан багш урьдчилан мэдэгдэж болж байсан.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*