Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Танилц: Дорнод аймгийн 2017 оны тэргүүн шагналтнууд

Он солигдохын өмнөхөн 12 дугаар сарын 31-ны өдөр Дорнод аймгийн Оны тэргүүн шалгаруулах “Алтан нар 2017” шагналын эздийг шалгаруулсан билээ.

Төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, бүтээлж санаачилгатай ажиллан, ажлын үр дүн, үйлс бүтээлээ хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэн ажилласан төрийн жинхэнэ албан хаагч, эрүүл мэнд боловсролын салбарын албан хаагч, спортын өндөр амжилт гаргасан тамирчин, олон нийтийг соён гэгээрүүлэх, түүх соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгч, хүмүүнлэгийн үйлстэнг алдаршуулах Дорнод аймгийн Оны тэргүүний “Алтан нар 2017” шагналын эздийг та бүхэндээ танилцуулья.

Оны тэргүүний хүмүүнлэгийн үйлстэн Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хяналт, шинжилгээ үнэлгээ, мэдээлэл судалгааны албаны ахлах ажилтан Дашцэрэн овогтой Цэрмаа.

2017 онд:

• Давхардсан тоогоор 200 гэр бүлийн 956 хүнийг төсөл,хөтөлбөрт хамруулан, 28 өрхийн 76 хүүхдийг өөрийн гэсэн орон гэртэй аюулгүй орчинд амьдрахад нөлөөлж, холбон зуучилж ажилласан.
• Гэр бүлийн боловсрол олгох модуль сургалтад хамруулснаар нийт өрхийн 60 хувь нь амьдралаа бусдаас хамааралгүй бие даан авч явах болсон.
• “Залуу эхчүүдийн манлайлал” төсөл хэрэгжүүлэх замаар нийтдээ 350 гаруй хүнд нөхцөл дэхь хүүхдийг хамруулсан.
• Насанд хүрээгүй гэмт хэрэгт холбогдсон болон эмзэг хохирогчдын хууль ёсны төлөөлөгчөөр 8, сурган хүмүүжүүлэгчээр 19 удаа оролцсон.
• “Хохирогчыг түр хамгаалах байр” төслийн саналыг боловсруулж орон нутгийн төсвийн дэмжлэгтэйгээр орон нутгаас анх удаа Дорнод аймаг хохирогчид чиглэсэн үйлчилгээ үзүүлэх “Хамгаалах байртай” болсон

Оны тэргүүний иргэний нийгмийн байгууллага Японы Хүүхдийн Ивээх сангийн Дорнод аймаг дахь салбар

2001 оноос хүүхдийн эрхийг хамгаалах болон боловсрол, хүмүүнлэг тусламжийн үйл ажиллагааг 16 жил тасралтгүй явуулж буй ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
2017 онд:
• Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь төсөлд 29,0 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж 5 сумын 537 хүүхэд хамрагдсан.
• Сум бүрийн сургуулийн номын санд “Миний номын өргөө” байгуулсан ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан багц шинээр нэмж 30 гаруй ХБХүүхдийг СӨБ-ийн хувилбарт сургалтанд хамруулсан.
• Гамшгийн эрсдэлийг бууруулах төслөөр нийт 124,3 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Эхний хагас жилд Халхгол сум, Ялалт баг, Матад суманд, сүүлийн хагас жилээс нэмж 7 суманд хэрэгжиж эхэлсэн.
• Сургууль бүр галын аюулгүй байдлыг хангах багаж хэрэгсэл болон эмнэлгийн анхны тусламжийн багц, гамшгаас хамгаалах дадлага сургуулилтын үзүүлэн, тараах материал, сургалтын хөтөлбөртэй болсон. Ингэснээр 3520 хүүхдийн аюулгүй сурч хөгжих эрх хангагдаж байна.
• 2018 оны эхнээс Хүүхэд хамгааллын чиглэлээр шинэ төсөл эхлүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.

Оны тэргүүний Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн салбарын шилдэгээр “Дорнод зон” сэтгүүлийн эрхлэгч, “Дорнод” сонины сэтгүүлч редактор, МОНЦАМЭ агентлагийн Дорнод аймаг дахь сурвалжлагч Дэлгэрцогтын Дэлгэрмаа

2017 онд бичиж нийтлүүлсэн бүтээлүүдээс сорчилвол:
• Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн ажлын нэг өдрийн дүр зургийг буулгасан “Аливаад голч шударга байх зарчим баримталдаг” сурвалжлага
• Орлон тоглогч, жүжигчин Б.Нандин-Эрдэнэ: “Монголын кинон дахь орлон тоглогчийн үүргийг өндөр түвшинд гаргахсан” ярилцлага
• Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэд дарга Г.Саран: “Энэ томилгоог би нутгийнхаа залуусын өсөж дэвжих үүдийг нээх үүрэг гэж харж байгаа” ярилцлага
• Лам Х.Баасансүрэн: “Улс төр хүнийг эвддэггүй, эвдэрсэн хүн улс төрд ордог” ярилцлага
• “Бабуб” ХХК-ийн захирал П.Алтанцэцэг: “Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бид юуханд ч сэтгэлээ шингээх ёстой л гэж боддог” ярилцлага
• “Голомт” банкны Дорнод салбарын захирал Л.Нарангэрэл: “Улс төрд эмэгтэйчүүд олноор орж ирээсэй гэж хүсдэг”
• Аймгийн Засаг дарга анхны гадаад айлчалаараа
• Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, хошууч генерал Цэдэвийн СЭРГЭЛЭН: “Энэ ногоон мөрдэсний үнэ цэнэ хүний амьтай дүйдэг юм шүү дээ” зэрэг томоохон хэмжээний ярилцлага, сурважлагыг нэрлэж болно.

Оны тэргүүний үйлдвэр аж ахуй нэгжээр Ш.Өргөнбаяр захиралтай “Их Базар Констракшн” ХХК

Тус компани нийт үндсэн ажилтан 17 хүний бүрэлдэхүүнтэй. Орон сууц захиалж, худалдан авч буй залуу гэр бүлүүдэд байнга уян хатан нөхцөлөөр ханддаг бөгөөд цэцэрлэг сургууль зэрэг тулгамдсан асуудлууд, цаашилбал ажлын байраар хангах, зуучлах зэргээр байнга туслан дэмжиж хамтран ажилладаг.
• Ажиллагсадынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлсэн байдал. Инженер, техникийн ажилчиддаа байнга холбогдох курс, семинарт байнга сургаж, мэдлэг боловсролыг нь дээшлүүлж байдаг .
• Улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын мэдээлэл
o 2017 онд нийт 50 гаруй сая төгрөгийн татвар төлсөн
• Мөнгөний урсгалыг орон нутаг руу чиглүүлсэн байдал
o 2015 онд 1 297 346 648 төгрөгний, 2016 онд 997 346 648 төгрөг, 2017 онд 1 300 000 000 ийг орон нутагтаа бүтээн байгуулалтанд зарцуулаад байна.
• Аймаг орон нутгийн хөгжлийн төлөө дэвшүүлсэн шинэ санаа, хэрэгжүүлсэн байдал
o Чойбалсан хотод орон сууцны хотхоныг шинээр өнгө үзэмжтэй, зохион байгуулалттайгаар бүтээн байгуулж байгаа

Оны тэргүүний тамирчин: Монгол улсын мэргэн Батбаяр овогтой Баярчимэг

Б.Баярчимэг нь Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. 24 настай. 2017 он гаргасан амжилтуудаас дурьдвал:
• Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын Буриад сур харваанд 64/61 онож Монгол Улсын Спортын Мастер цолны болзол хангасан.
• Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харваа, Буриад сурын харваанд түрүүлж Монгол Улсын мэргэн цол
• Ахлах дэслэгч цолтой. Шүхэр десантын III зэрэгтэй. Батлан хамгаалахын сайдын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/46 тушаалаар Батлан хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан

 

Соёл урлагийн салбарын Оны тэргүүний ажилтнаар Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын туслах найруулагч Батаа овогтой Мөнх-Амьдрал

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт 2007 оноос эхлэн жүжигчин, найруулагч, драм ангийн багшаар ажиллаж байна.
2017 онд:
• Сар шинийн баярт зориулсан “Жаргалын наран” теле зохиомж/зохиолч, найруулагч/
• “Ижий цэцэг-2” теле зохиомж/зохиолч, найруулагч/
• “Ярьдаг мод” хүүхдийн мюзикл жүжгийн /зохиолч, найруулагч/
• “Ах дүү гурав” адал явдалт инээдмийн уран сайхны кино /зохиолч, найруулагч/
• Б.Цэрэннадмидын “Даруухан гоо” дууны шинэ уран бүтээл
• “Манлайбаатар” хөгжимт драмын жүжгийн туслах найруулагчаар тус тус ажиллажээ.

Эрүүл мэндийн салбарын “Оны тэргүүний албан хаагч”-аар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын тасгийн эрхлэгч эмч Феодор овогтой Болортуяа.

Ф. Болортуяа нь мэргэжлээрээ 11 жил тасралтгүй ажиллаж байна.
2017 онд:

• Энэ онд цөсний чулууг дурангаар авах хагалгаа 125 буюу 100% дурангаар хийгдсэн.
• Өөрийн санаачилгаар дурангийн мэс заслын аргаар хүүхдийн эвэрхий, нэг зүслэгт хагалгааг хийж эхэлсэн нь хүүхдэд зовиур шаналгаа бага, сайн талтай
• БОЭТ-ийн “Шилдэг тасаг” хамт олон болсон.
• Тус тасгийн хэвтэн эмчлүүлэгчдийн 53 үйлчлүүлэгчдийн талархал авсан.
• Дурангийн 24 хагалгааг амжилттай хийсэн.
• УБ хот явж хийлгэдэг байсан хагалгааг бөөрний өвчтэй 9 хүнд орон нутагт анх удаа амжилттай хийсэн. Энэ үр дүнгээ танилцуулсан илтгэлээрээ улсад 2-р байр эзэлсэн.

Боловсролын салбарын “Оны тэргүүний албан хаагч”-аар Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл урлагийн газрын Математик, мэдээлэл зүй хариуцсан мэргэжилтэн Балжиннямын Бямбаханд

Б.Бямбаханд нь боловсролын байгууллагад тасралтгүй 30 жил үр бүтээлтэй ажиллаж байна.
2017 онд:
• 2006 оноос ЭЕШ-ын дүнд шинжилгээ хийж, өөрийн аймгийн бүх хичээлүүдэд болон мэргэжил бүрийн багш нарын түвшинд нэг бүрчлэн анализ хийснээр хэрхэн цаашид ажиллах арга зүйгээ тодорхойлдог. Үүний үр дүнд манай аймаг ЭЕШ-ын дүнгээр хөдөө аймгуудаас 2014, 2016 онд 2 дугаар байр, 2015, 2017 онд 1 дүгээр байрт шалгарсан.
• Математикийн хичээлээр сүүлийн жилүүдэд улсын дунджаас дээгүүр үзүүлэлт үзүүлж байна.
• Олон улсын Кенгуру олимпиад зохион байгуулах комисстой хамтран аймгийнхаа хэмжээнд 8 удаа зохион байгуулж ажилласнаар оролцох хүүхдийн тоо, гаргасан амжилтууд нь жилээс жилд сайжирсан.
• “Улз сав нутгийн математикийн олимпиад”-ыг анх санаачлан зохион байгуулсан ба эдүгээ зүүн бүсийн болон өргөжүүлж 25 жил тасралтгүй зохион байгуулж, багш сурагчдын сэтгэн бодох чадвар, математик сэтгэлгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

 


Төрийн жинхэнэ албаны “Оны тэргүүний албан хаагч”-аар Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Адилбиш овогтой Алтанцоож нар тодорчээ.

А.Алтанцоож нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн даргаар томилогдон ажиллаж байна.
• 2017 îíд èðãýä, àæ àõóéí íýãæ áàéãóóëëàãààñ èð¿¿ëñýí ãýìò õýðãèéí øèíæòýé 620 ãîìäîë ìýäýýëýë õ¿ëýýí àâ÷ øàëãàñíààñ, 219 ãîìäîë ìýäýýëýëä ýð¿¿ãèéí õýðýã ¿¿ñãýæ хуулийн хугацаанд шийдвэрлэсэн.
• Нийт 355 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаас 308 хэргийг буюу 82,6 хувийг шийдвэрлэж, хохирлын 96 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн.
• “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-д нийцүүлж, цагдаагийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй болон насанд хүрээгүй хүүхэдтэй уулзах өрөө”, “Сэжигтэн, яллагдагчийг байцаах өрөө”, “Гэрч, хохирогчтой уулзах өрөө”, “Таньж олуулах ажиллагааны өрөө”-г тус тус шинэ хууль тогтоомж, дүрэм журмыг хадаж, тохижуулсан зэрэг томоохон ажлуудыг хийсэн.
• – Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор зарим мөрдөгч нарын албаны компьютерт 2 дэлгэц хийж, нэмэлт төхөөрөмж суурилуулснаар иргэд байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлийг бичих явцад нь эсрэг талаас нь хянаж, бичигдсэн зүйлд өөрчлөлт оруулах санал, хүсэлтээ тэр даруйд нь хэлж, засуулах боломжтой

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Жил бүр л нэг цагдаагийн хүнийг шалгаруулдаг нь Бадмаа, Уулаа хоёрын том бодлого доо. Айсан хүнд аргал гэнэт хөдлөхөд хэрэгтэй гэж.

  2. Dornod гуай өгүүлрүүн:

    Amjilt amjilt amjilt

  3. Saihan setgelt negen гуай өгүүлрүүн:

    Iim emch bdag yumu mes zasliin .medeh ch vgvi yum bn .shagnal avhaar yamar gavya baiguulsan yum bol ??? Hatginda barigdaad ochxod yanzalj uguhgui zagnaad yavuuldag mes zasliin tasag da. Dornodiin emnelegt vhehde morgiig n l ashiglah bhda . Busdaar bol ochiltgui hvnd surtal dvvrsen gazar !!! Doljin gu
    Uai ta 7 n dorduulsan shv .bvtehgui emneleg

  4. багш гуай өгүүлрүүн:

    Амжилт амжилт

  5. багш гуай өгүүлрүүн:

    Баяр хүргэе

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*