Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Чойбалсан хотын арын төв замыг 4 эгнээтэй, унадаг дугуйн замтай болгож өргөтгөнө

Чойбалсан хотын төв зам Мянганы замын траст орж, 2 жилийн өмнө бүрэн шинэчлэгдсэн. Тэгвэл хотжилтын төлөв байдал, хүн амын суурьшлаа дагаад ачаалал нь улам бүр нэмэгдсээр байгаа арын төв замыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.

Зам дагаж хөгжил гэдэг. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Чойбалсан хотын арын төв замыг иж бүрэн шинэчлэх ажлыг санаачлан эхлүүллээ. Чойбалсангийн гудамжны баруун үзүүр буюу Орон сууцны Бумбат хорооллын баруун талын уулзвараас зүүн тийш хотын төвөөр дайран өнгөрч, хуучнаар Хангамж баазын зүүн урд уулзвар хүрэх 5.5 км автозамыг “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төслийн хүрээнд өргөтгөх юм. Энэ замыг орчин үеийн хотын төв замын стандарт шаардлагад бүрэн нийцүүлж 4 эгнээтэй, мөн унадаг дугуйн замтай байхаар тооцоолж байгаа юм.

Хүн амын суурьшил, төвлөрлөө дагаад арын замын ачаалал улам бүр нэмэгдэж байгаа. Иймээс энэ замыг ирээдүйд Чойбалсан хотын төв зам болгохоор орон нутгийн хөгжлийн бодлогод тусгасан байдаг. Гэтэл зам өргөтгөх газрын асуудлаас эхлээд Дорнодчууд бидэнд шат шатандаа анхаарч бэлтгэх ажил их бий. Иймээс шинэ замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг чанартай, судалгаа тооцоо сайтай боловсруулах үүднээс төсөвт өртгийг 300 сая төгрөгөөр тооцож, ирэх оны улсын төсөвт тусгуулжээ. Замын ТЭЗҮ, зураг төсөв 2018 ондоо хийгдэж дуусах юм.

Чойбалсан хотын одоогийн төв замын тухайд,  2014 онд  Мянганы замын бүтээн байгуулалтын хүрээнд тавигдаж байсан. Тухайн үед энэхүү замыг  хот хоорондын авто замын стандарт бүхий 5 см зузаантай байхаар төлөвлөж, ажлаа эхлүүлээд байх үед нь УИХ-ын гишүүн Болорчулуун замын зузааныг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын түвшинд хөөцөлдөж, улмаар 10 см зузаан тавих 900 сая  төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдүүлж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Чойбалсан хотын арын төв замыг өргөтгөн шинэчлэх ажил ийнхүү гараанаас гарч байна.

А.Төгөлдөр
Эх сурвалж: Dornod.NET

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Tod гуай өгүүлрүүн:

    Ene zamiig zasaj duushaar uuntai bolndoo.

  2. сандаг гуай өгүүлрүүн:

    байшингийн завсар байшин барьдгаа болих хэрэгтэй. нийслэлээс дээргүй болох нь. уг нь Чойбалсанг Эрдэнэт Дарханаас илүү хот болох ирээдүйтэй гэж үздэг юм байна лээ. түр зуурын хот аймгийн дарга нар зальтангуудад газар олгодгоо болих хэрэгтэй

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    НААД ЗАМИЙГ ЧИНЬ ТАВИХАД 5 СУРГУУЛИЙН ХОЙТ ТАЛИЙН БАШИНГИЙН ҮҮДЭНД ЗАМ ТУЛЖ ОЧИХ ЮУМ БНАА ЗҮҮН ТИЙШЭЭ БЕНЗИН КЛОНКУУД ХААГУУР Н УНДАГ ДУГУЙН ЗАМ ХЭЦҮҮ Л ЮУМ БНАА ХУУЛЬ ДҮРМЭЭ ЗӨРЧӨӨД ГАЗАР ОЛГОСНИЙ ГАЙ ТӨВ ЗАМААС 50 М БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРЬЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ЗААСНИЙГ ЗӨРЧИСНӨӨС ЗАМАА ТЭЛЖ ЧАДАХГҮЙ БОЛЖ БАЙГАА ЮУМАА

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Гишүүн хийчихнээ за. Дахиад ч сонгочих бодол ч төрнө.

  5. Дорнод гуай өгүүлрүүн:

    Хот маань улам л гоё болох нь ээ. Дугуйн, явган хүний замтай гэсэн. Нарны эрчим хүчээр асдаг гэрэлтүүлэгтэй болгоосой

  6. Зочин гуай өгүүлрүүн:

    59.153.87.57-д hiisen hoino ni chi bitgii yawaarai. buh yumnaas uu haih yumaa

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Хийчихээд хэлээрэй бөгс долоогч минь

  7. Зочин гуай өгүүлрүүн:

    Арын зам арай л дэндүү болсон. Засч өрчлөх ёстой. Хот бол хот шиг л өргөн том замтай байх ёстой

  8. Зочин гуай өгүүлрүүн:

    Zamaa urgun bolgoh ni zuv shuu. Demjeed uguh heregtei. Gazriin asuudal ih garnaa. Ehleed eniigee tsegtsleh heregtei shuu.

  9. Зочин гуай өгүүлрүүн:

    Техник эдийн засгийн үндэслэл нь, зураг нь, төсөв нь хийгдээгүй яриа төдий юмыг тавиад баахан захиалгын коментчдоор манай гишүүн маш их юм хийж байна нтр гэж бичүүлэх гээд л. өрөвдөлтэй ч юм даа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*