Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Ах дүү гурав” нээлтээ хийнэ

“Кастер” хэмээх хочит ноён Баянаа бол монголын нэгэн тэрбумтан. Залуу насандаа алдаж онож явсан тэрээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй. Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдах болжээ. Гэвч тэрээр гурван хүүхдээ одоо чухам хаана байдгийг ч мэдэхгүй, хэнийх нь ч ээжтэй амьдралаа холбож байсангүй. Тийм учраас өөрийн үнэнч туслах болох Чулуунаад гурван хүүхдээ олж авчрах хүндхэн даалгаварыг өгнө. Харин Чулуунаа энэ даалгаварыг биелүүлж чадах болов уу? Үүний хариултыг “Ах дүү гурав” Адал явдалт, инээдмийн уран сайхны киноноос үзээрэй.

90 минут үргэлжлэх бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиолыг бичиж найруулсан Ө.Мөнх-Эрдэнэ, продюсер Х.Манлайбаатар, 2-р найруулагч С.Баттулга, гол дүр болох ах дүү гуравт Захиалгат Инээд хамтлагийн Мөөжиг, Манлай, Адъяа. Аавын дүрд АЖ Г. Мягмарнаран тоглож,  жүжигчин О.Оюун, Х-ТҮЦ-ийн Онон, Шинэ үеийн Энхжин, Приүсийн босс киноны Батзориг, Нямдорж гэх мэтчилэн олон танил жүжигчид тоглосон.

Киног Дорнод аймгийн ХДТ-ын Драм ангийн багш Б.Мөнх-Амьдрал санаачлан, Дорнод нутгаас гаралтай олон уран бүтээлчдийг нэгтгэн бүтээжээ.

Киноны зургийн тал хувийг Дорнод аймагт Буйр нуурын дэргэд өнгөрсөн зун авсан. Сонирхолтой хөгжилтэй түүхийг өгүүлэх энэ цоо шинэ кино 2018 оны 1-р сарын 12 нд кинотетруудаар нээлтээ хийж үзэгч та бүхэндээ толилуулна.

Нэгэн үе цэнхэр дэлгэцийн хошин хөтөлбөрт од болон гялалзаж байсан Захиалгат Инээд хамтлагийн авьяаслаг жүжигчдийг хамтад нь урлагийн дээд киноны дэлгэцнээс дахин харах мөч ирлээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Амжилт хүсье

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*