Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баяндунгийн хэсгийн төлөөлөгч улсын шилдэгээр шалгарлаа

ХЗДХ-ийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч” улсын анхдугаар уралдаанд Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Баяндун сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон тэргүүн байр эзэлж, “УАЗ-469” маркийн автомашинаар шагнуулжээ. Тэргүүн байрт шалгарсан хэсгийн төлөөлөгчийн шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулсан байна.

Уралдаанд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 14 аймгийн 14 хэсгийн төлөөлөгч оролцож эсээ бичих, гадаад хэл, хууль, эрх зүйн мэдлэг, цагдаагийн байгууллагын мэдээллийн цахим сан болон компьютерийн хэрэглээний програм хангамж ашиглах чадвар, логик сэтгэлээ IQ чадвараараа өрсөлдсөн байна. Мөн бие бялдрын бэлтгэлжилт болон тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх зэрэг хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан төрлүүдээр өрсөлдүүлэн шилдэг хэсгийн төлөөлөгчийг тодруулжээ.


Цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулах, тэдний мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх арга тактикийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү уралдаан цаашид уламжлал болон жил бүр зохион байгуулагдахыг уралдааны шүүгчид онцолж байсан юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. b гуай өгүүлрүүн:

    Mundag zaluud amjilt husie.

  2. tyngaa гуай өгүүлрүүн:

    Yamar myndag zalyy we bayr hvrgie tsaashdinh ni ajild ylam ih amjilt az jargal sn shanig hvsie

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*