Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Түүхээ сэргээе төслийг эхлүүллээ

Дорнод бол эрт, эдүгээгийн түүхийн дурсгалаар арвин аймгийн нэг. Эртний хүн чулууд, Киданы үеийн алдарт Хэрлэн барс хотын тууриас эхлээд эзэн Чингисийн үеийн түүхийн дурсгалууд, Манжийн дарлалын үед холбогдох сүм хийд, Халхын голын дайны ул мөрийг хадгалсан түүхэн барилга, байгууламж, хөшөө дурсгал зэрэг нь Дорнод аймгийг түүхэн аялал жуулчлалын нэг гол бүс болохыг илтгэдэг.

Тиймээс Дорнод нутгийн залуучууд нэгдэн “Түүхээ сэргээе” сайн дурын төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус төслийн багийнхан аймгийнхаа түүхэн дурсгалт газруудыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, иргэдтэй уулзаж уг түүхэн дурсгалыг анхных нь байдлаар байлгах талаар гэрээ хийхээр болсон байна. Ингэснээр эхний удаа тодорхой хөрөнгө босгож түүхэн дурсгалт барилга байгууламжийн гадна талыг нь засварлаж хаягжуулах, улмаар дайны үеийн Баянтүмэн хотыг цогцоор нь аялал жуулчлалын бүс болгох зорилготой байгаа ажээ.

Дорнод аймгийн төв Баянтүмэн Халхын голын дайны үед япончуудын бөмбөгдөлтөд өртөж байсан юм. Тухайн үед Зөвлөлтийн 17 дугаар армийн штабын байр 1946 он буюу чөлөөлөх дайн дуустал байрлаж байсан барилгыг хожим аймгийн МАХН-ын байр болгосон бөгөөд одоо хятадуудын эзэмшилд байдаг аж. “Түүхээ сэргээе” төслийн зүгээс Халхын голын дайн болон Оросын ард түмний түүхтэй салшгүй холбоотой энэ мэт дурсгалуудыг сэргээх, хадгалах, хамгаалах асуудлаар ОХУ-ын Элчин сайдын яам болон холбогдох газруудад хандахаар төлөвлөсөн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*