Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Чойбалсан хотын гудамж талбайн гэрэлтүүлгийг бүхэл шөнөжин асаах боломжтой боллоо

-ДЦС-ын өргөтгөлийн тендер зарлагдана-

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар Дорнод аймагт ажиллаж байна. Өчигдөр тэд ДБЭХС ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа.

36 мб-ын хүчин чадалтай Чойбалсангийн ДЦС өнөөдрийн байдлаар хүчин чадлаа 100 хувь ашиглаж аваарын байдалтай байгаа. 2017 онд төлөвлөсөн ажлаа 100 % гүйцэтгэжээ.

Өмнөх Засгийн газрын үед станцын хүчин чадлыг 50мб-аар өргөтгөх тендер зарлагдсан ч санхүүгийн гэрээ хэлцэл хийгдээгүй. Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор концессын ажлыг зогсоосон байна.

Иймээс ажлаа хүлээн аваад удаагүй байгаа шинэ Засгийн газар, Эрчим хүчний яам Дорнодын ДЦС-ын өргөтгөлийн тендерийг дахин шинээр зарлах болсон талаар Даваасүрэн сайд мэдэгдлээ. Тэрээр станцын өргөтгөлийн санхүүжилтийг өөр эх үүсвэрээр шийдэхэд онцгой анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн Эрчим хүчний сайд Дорнодчуудын хүсэлтээр аймгийн төвийн гудамж талбайн гэрэлтүүлэгт зориулан зарцуулагддаг цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг хөнгөлөх шийдвэр гаргаснаа дуулгалаа.

Хүн амын суурьшил, хотжилтын байдлаараа улсдаа 4-рт бичигддэг Чойбалсан хотын замын гэрэлтүүлэг шөнийн 24 цагаас хойш унтардаг. Энэ нь иргэдийн амгалан тайван амьдрал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм.

Хотын гэрэлтүүлгийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх болсноор гэрэлтүүлэг бүхэл шөнийн турш асч, тэр хэрээр ард иргэд, жолооч зорчигчдын амгалан тайван байдал хангагдана.

Сонирхуулахад, Чойбалсан хотын төв замын дагуу 550 орчим гэрэлтүүлэг бий. Төв замаа бүрэн гэрэлтүүлэх ажил Х.Болорчулуун гишүүний санаачилгаар 2014 онд хийгдэж, улсын төсвийн 550 сая төгрөгийн хөрөнгөөр замын хоёр талаар гэрлийн шонгуудыг шинэчлэн суулгаж байжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Нутгийн төлөөх ажил үйлс өөдрөг бүтэмжтэй яваа юм байна.Цаашид зүүн бүсийн тулгуур төв хот гэдэг статусаа сайн барьж ажиллахыг хүсье. Ц.Даваасүрэн сайдын ирж ажиллаж байгаад талархал илэрхийлье. Нутгийн гишүүндээ баярлалаа. АМЖИЛТ

  2. Bi гуай өгүүлрүүн:

    Tuv zam shig ariin zamiihaa gereltuulgiig saijruulj zasaachee.ariin gerliig tod jigd bolgovol hotiin ungu nemegdene.manai aimgiin gereltuuleg hamgiin muu shar buudger bdag.tod tsagaan gereltei bolgovol usand orson hot bolno do.saaraltaad l shargaltaad l surgui bgaa shu

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    одоо гэр хорооллын харанхуй гудамжнуудыг гэрэлтүүлэх хэрэгтэй байна. ядаж 24 цаг хүртэл. тэгэхгүй бол өвөл эрт харанхуй болно. хүүхдүүд хичээлээсээ орой тарж байна. эцэг эхчүүд өөрсдөө 18-20 цагийн хооронд тарж байгаа юм чинь хүүхдүүдээ авч чадахгүй байна. 2018 оны зун алслагдсан гудамжнуудад өндөр баганатай холын тусгалтай гэрэлтүүлгүүдийг хийх хэрэгтэй

    • Зочин гуай өгүүлрүүн:

      zuv sanal bn

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Зөв зөв харанхуй гудамжинд их юм болно шүү

  5. zochin гуай өгүүлрүүн:

    zuv zuv.amjilt

  6. Зочин гуай өгүүлрүүн:

    Баярлалаа
    Одоо байгууллагуудын гаднах орчинг орчин үеийн гэрэлтүүлэгтэй болгох ажлыг аймаг, сумын засаг дарга нар яаралтай шийдээч,

  7. Зочин гуай өгүүлрүүн:

    шөнө дунд хамаг гэрлээ унтраачихдаг нээрээ сонин санагддаг шүү. сайн юм болжээ

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Шонд өлгөсөн гэрлийн тоо нэг үеэ бодвол овоо олон болж л байна, гэхдээ төвөөс алслагдсан гудмууд хэвээрээ.

      Гэхдээ тэр гэрлүүд нь гэж нэг ёлтойсон юм гудмаар дүүрэн болжээ. Үүнийг гэрэлтүүлллээ гэхэд дэндүү хуурч буй , нүглийн нүдийг гурилаар хуурсан хэрэг юм.

      Төв гудамжны эрээн мяраан гэрэл лав ийм газар байх гэрэл бишээ , хариуцсан хүмүүс мөнгө идэхдээ дэндүү манийгаа доромжилчих юм аа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*