Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Тунааны начин Доржийн Анарт тун тааруухан хэдэн мөр зориулбай…

Тунааны начин
Доржийн АНАРТ
Тун “тааруухан”
Хэдэн мөрт зориулбай.

Гар амраах хүнгүй ч
Гайхуулж гурав давав
Ганган барилдаанаа үзүүлж
Аархаж даваа авав

Чанга оноолт олонтой
Дөрвийн өндөр даваанд
Чац жингээр илүү
Дөмөг Сугараатай таарав

Айхтар том болохоор
Ачих мэх нь орох болов уу
Сүрдмээр биетэй учраас
Сүрхий барилдаан нь гарах болов уу гэсэн

Гайхсан олны амьсгаа
Намдаа нь үгүй байхад
Галтай барилдаанч Анар
Намуухан дэвж харагдав

Удаах даваанд биесээ
Уяж чилээхгүйн төлөө
Учраа таарсан залуус
Шодож азаа үзжээ

Гурвантаа шодож шийдэхэд
Анар хоёронтоо хожжээ
Гудайж харамсалгүй, Сугараа
Амжилт хүсэн ерөөжээ

Дээлтэй бүхэн барилдаад
Хүрээ нь үгүй даваанд
Дэвэн дэлсээр арслан
Тунаж хоцрон үлджээ

Түмний сэтгэлд хэдийнэ
Аварга адил хүндлэгдсэн
Түүхийн хуудсанд хэдийнэ
Алдар цуугаа мандуулсан

Хурц арслан Мөнгөнбаатартай
Начны төлөө тунажээ
Хурсан олны хурайнд
Найдвар хүлээн тулжээ

Дайчин зоримог арсланг
Даваад туг руу гүйхэд
Дорнын уудам тал нь
Дагаад мишээсэн биз ээ

Уран шалмаг Анарыг
Дэвээд тугаа тойроход
Ус Буйр нуур нь
Дэмнээд цалгисан биз ээ

Төлөв даруухан зантай
Анар начин удахгүй
Төр түмнээ баясгаж
Аварга болох нь дамжиггүй

Хосгүй дайчин барилдаант
Ховор начин Анар
Хотол даяарын наадамд
Босоо үлдэх нь баараггүй

Т.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*