Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Манлайлагч 50 залуус аянаа эхлүүллээ

Манай аймгийн төрийн албан хаагчдын 42 орчим хувийг залуус эзэлдэг байна. Иймээс эдгээр залуусыг нийгэмдээ манлайлан, үеийнхнээ зөв хандлагад уриалан чиглүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор  Аймгийн ГБХЗХГ “Бид Дорнодын залуус” аяныг эхлүүллээ.

Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжлэх энэ аянд 50 залуу хамрагдаж буй бөгөөд Дорнодын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, нийгэмдээ, үеийнхэндээ чиглэсэн тодорхой нөлөөллийн ажил зохион байгуулах юм байна.

Аяны нээлтийн үйл ажиллагааг танилцах, чадавхижуулах сургалтаар эхлүүлсэн бөгөөд манлайлал, илтгэх урлаг, багаар ажиллах чадвар, эх оронч үзэл зэрэг сэдвүүдээр илтгэл сонсчээ. Залуус хоёр сар гаруйн хугацаанд сайн үйлс, эерэг өөрчлөлтөөрөө өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах аж.

А.Хэрлэн

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. ish гуай өгүүлрүүн:

    toriin ajliig hund surtalgui hiicheed daraa ni manlail.2 alhmiin tsaana bgaa 20 garuihan havtas materialaas negiig ni avaad ogohiin hoorond margaash ir gej bgaa nohor manlailahuu

  2. Zaluu гуай өгүүлрүүн:

    Sumddiin tuluulul bgaa yu. Ymar nuhtsul jurmaar 50 zaluusiig songon shalgaruulsan be

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*