Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Шинь шинь” ХХК-ийг Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллахыг онцлов

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  БНХАУ-ын “Шинь шинь” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниуд холбогдох хууль дүрмийн хүрээнд ажиллах ёстойг онцлов. Мөн монгол хүнийг авч ажиллуулах, тэднийг мэргэшүүлэх болон тухайн орон нутгийн хөгжил, байгаль орчинд ээлтэй ажиллах хэрэгтэйг хэллээ.


“Шинь шинь” ХХК-ийн ерөнхий захирал Ли Жэн Монгол Улсын хууль, эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдээд, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж ажиллахаар зорилт тавьсан тухайгаа дуулгасан юм. Мөн тэрбээр үйл ажиллагаа явуулахад эрчим хүчний дутагдал үүссэн нь гол бэрхшээл болж буйг хэлэв.
Уг асуудлыг УУХҮ-ийн сайд холбогдох салбарын хүмүүстэй ярилцаж, ойрын хугацаанд шийдвэрлэхээ уулзалтын үеэр хэллээ. Үүний тулд эрчим хүчний асуудлыг шийдвэрлэснээр Монгол Улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдэх талаар танилцуулахыг захив. Мөн эрдэс баялгаа зориулалтын хатуу хучилттай замыг барьж байгуулан зөөвөрлөж ажиллахыг даалгасан юм.
“Шинь шинь” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улаан болон Мухарын холимог металлын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин, үйл ажиллагаа явуулж байна

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Сэтгэл зовох юмдаа гуай өгүүлрүүн:

    1990 хэдэн он хүртэл Орсууд УРАН олдворлож байсан уурхай шүүдээ. Одоо хятадууд ХОЛИМОГ металл олдворлон авч байна нэрээр УРАНтай нь гаргаж байгаадаа. Манайх хяналт маш сул мэргэжилгүй мэргэжилтэнгүүд /мэргэжилтэй байсан ч чадваргүй, сэтгэлгүй, хятдуудаас юу ч хамаагүй бэлэг горьдогчид/ дэндүү дуракууд байхад энэ уурхай яаж аюулгүй, монголд ашигтай ажилах юм вэ??????????????? Ард түмэн минь хяналт тавиад, мэдээлээд ч нэмэр алга. Одоо бохироо хаядаг нуур цөөрөм нь аюултай байдалд байгаа шүү.

  2. нутгийн иргэн гуай өгүүлрүүн:

    Шинь Шинийг технологийн хатуу хучилттай замаар Чойбалсантай холбосо
    ны дараа эрдэс баяллагаа зөөлгөх хэрэгтэй.Эцэст нь ядаж хойд сумдруугаа замтай үлдэх нь чухал шүү. энэ бол орон нутгийн эрх ашиг. Үүнд аймгийн Засаг дарга анхаарах хэрэгтэй.

  3. Ажилтан. гуай өгүүлрүүн:

    Хүнд хортой энгийн гээд аль нь ч бай тус уурхайд ажиллаж байгаа Монгол ажилчид тухайн уурхайн менежментийг голдог. Хувь хүнийг хамгаалах хувцас хамгаалах хэрэгсэл, хангалт нь шаардлагад үл нийцэх бөгөөд Монгол ажилчдын гаргасан шийдвэрийг үл ойшоодог нь хуулийн хүрээнд байгаа гэх мэтээр тус компанийн удирдлагууд мэдэгддэг. Үнэндээ үгүй. Болж л өгвөл Монгол улсын хуулийн дагуу гэх нэрийдлээр шаардлагыг хугацаа авч хойшлуулдаг. Энэ бол хөдлөшгүй бас үнэн. Төгсгөлд нь Монгол хүний үнэ цэнэ энд зүгээр л нэг туслах ажилчин гэх мэтээр үзэгддэг. Бид 4жил их дээд сургууль төгссөн боловсон хүчин. Дурдвал олон зүйл байна төгсгөе…

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*