Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын тов гарлаа

Дорнод аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын  төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоог нөхөх  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зар

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Дорнод аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.  

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

Ø Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

Ø “Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.

Ø “Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.

Ø “Туршлагын шаардлага”: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийндаатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд 09.00-12.30 хүртэл, 12.30-17.00 цаг хүртэл бүртгэнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

  1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.
  3. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;
  4. Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
  5. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.
  6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
  7.  Шалгалтын үйлчилгээний төлбөр

            Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Шалгалтын хуваарь

Шалгалтыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагаас эхлэн доорхи байдлаар зохион байгуулна.

  1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/
  2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/
  3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

            Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг csc.gov.mn  сайтаас болон 70583437 дугаараас лавлах боломжтой.

ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН  АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Д/ДЗахиалга өгсөн газар, байгууллагын нэрНэгжийн нэрАжлын байрАжлын байранд тавигдах шаардлага
НэрХариуцсан асуудалАнгилал зэрэглэлОрон тооБоловсролМэргэжилМэргэшилТуршлагаУр чадварТусгай чадвар
0123456789101112
1Гурванзагал сумны ЗДТГазарЗасаг даргын Тамгын газарГазрын даамалГазрын харилцааг зохицуулахТЗ-31ДээдГазрын кадастр, газар зохион байгуулагчгеодезийн инженерБагаар ажиллах, баримт бичиг боловсруулахХөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах
2Булган сумын ЗДТГЗасаг даргын Тамгын газарГазрын даамалГазрын харилцааг зохицуулахТЗ-31ДээдГазар зохион байгуулагч кадастр геодези зураг зүйн мэргэжилтэнБагаар ажиллах, баримт бичиг боловсруулахКомпьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх
3Матад  сумын ЗДТГЗасаг даргын Тамгын газарГазрын даамалГазрын харилцааг зохицуулахТЗ-31ДээдГазар зохион байгуулагч кадастр геодези зураг зүйн мэргэжилтэнБагаар ажиллах, баримт бичиг боловсруулахКомпьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх
4Баян-Уул сумын ЗДТГазарЗасаг даргын Тамгын газарМэргэжилтэнМал аж ахуй, технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэнТЗ-31ДээдМалын эмч, Зоо техникч, ХАА-н мэргэжилтэйКомпьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байхБагаар ажиллах, баримт бичиг боловсруулах,
5Гурванзагал сумын ЗДТГазарЗасаг даргын Тамгын газарМэргэжилтэнМалын үүлдэр угсааг сайжруулах, удмын санг хамгаалахТЗ-31ДээдМал зүйчКомпьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байхХөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах
6Сэргэлэн сумын ЗДТГазарЗасаг даргын Тамгын газарМэргэжилтэнМал аж ахуй, технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэнТЗ-31ДээдМалын зүйч, Зоо техникч,Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байхБагаар ажиллах, баримт бичиг боловсруулах,
7Булган сумын ЗДТГазарЗасаг даргын Тамгын газарМэргэжилтэнМал аж ахуй, технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэнТЗ-31ДээдМалын эмч, Малын их эмчКомпьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байхБагаар ажиллах, баримт бичиг боловсруулах,
8Булган сумын ЗДТГазарЗасаг даргын Тамгын газарМэргэжилтэнНийгмийн ажилтанТЗ-31ДээдНийгмийн ажилтан, эрх зүйч, эдийн засагчКомпьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байхБагаар ажиллах, баримт бичиг боловсруулах, Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах
9Булган сумын ЗДТГазарЗасаг даргын Тамгын газарМэргэжилтэнТөсөв, төрийн сангийн мэргэжилтэнТЗ-31ДээдСанхүү, эдийн засагчКомпьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байхБагаар ажиллах, баримт бичиг боловсруулах, Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах
Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*