Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ногоочдын уулзалт болж байна

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Дорнод аймгийн “Ногоочдын уулзалт-хэлэлцүүлэг”-ийг Дорнод Политехник коллежид зохион байгуулж байна.

Уулзалт хэлэлцүүлгээр төмс, хүнсний ногооны салбарын өнөөгийн байдал, газар тариалангийн салбарт цаг уурын нөлөөлөл, төмс, хүнсний ногоо тариалалтад газар эзэмшилт, ашиглалт, Монгол оронд туршиж буй шинэ сортын талаар илтгэл, мэдээлэл танилцуулах юм.

Мөн энэ удаагийн уулзалтын гол зорилго нь Дорнод аймгийн “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрт ногоочдын саналыг авч, тусгах аж.  Тус дэд хөтөлбөр нь орон нутгийн онцлогт тохирсон экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд иргэн бүрийг сургаж дадлагажуулах зорилготой.

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг энэ оны 9 дүгээр сард баталсан. Хөтөлбөрийг ирэх оноос эхлэн 2022 он хүртэл хэрэгжүүлснээр өрхийн тариалан эрхлэгч болон хүнсний ногооны төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоог дэмжих замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ жилийн турш тогтвортой хангахыг зорьж байна. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд манай аймаг дэд хөтөлбөрөө боловрсуулж хэрэгжүүлэх юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*