Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Матад сумын Соёлын төв 70 гаруй жилийн дараа шинэ байртай болох гэж байна

Монголын оюуны соёлын олон алдар суутныг төрүүлсэн Матад сумын соёлын төв хэзээ мөдгүй нурах дээрээ тулаад байна. Уг соёлын төвийн барилга дэлхийн 2-р дайны дараахан буюу 1949 онд анх баригдсан бөгөөд өнөөг хүртэл энэ байрандаа үйл ажиллагаа явуулсаар иржээ.

МХЕГ-ын 2012 оны 5-р сарын 18, Дорнод аймгийн МХГ-ын 2014 оны 5-р сарын 20-ны дүгнэлтээр Соёлын төвийн барилга насжилтын хугацаа дууссаныг тогтоож, зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байна.

Иймээс Матад сумыг төлөөлөн ажиллаж буй УИХ-ын гишүүн Х.Болорчулуун шинэ соёлын төвтэй болох асуудлыг хөөцөлдөж, хөрөнгө зардлыг нь ирэх оны улсын төсөвт тусгуулжээ.

Шинэ соёлын төвийн барилгын төсөвт өртгийг 1.5 тэрбум төгрөгөөр тооцож буй бөгөөд барилгын ажил 2018-2019 оны хооронд үргэлжлэх юм.

Матад сумын Соёлын төв ийнхүү 70 гаруй жилийн дараа үүд хаалгаа дахин шинээр нээхдээ зөвхөн үзвэр, үйлчилгээний танхим бус номын сан, музейг багтаасан соёлын цогц үйлчилгээ бүхий төв болох аж.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*