Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аялал жуулчлалын салбарын 25 хувийг Дорнод аймаг руу татах боломж бий гэв

Манай улсын аялал жуулчлалын салбарын 25 хувийг Дорнод аймаг руу татах боломж бий гэж үзжээ. Саяхан тус аймаг аялал жуулчлалын мастер төлөвлөгөөгөө хэлэлцэж, хөгжлийн бодлогоо тодорхойлсон юм.
Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалыг өргөн хүрээнд хөгжүүлэх, жуулчдын тоог нэг саяас дээш давуулах зорилт бий. Тэгвэл үүний багагүй хувийг Дорнод аймгийн хил орчмын болон байгальд суурилсан аялал жуулчлалын бүс бүрдүүлэх хүчин чадалтай гэнэ. Энэхүү төлөвлөгөө 2018-2030 онд хэрэгжиж, дээрх зорилгод хүрэхийн тулд нөхцөл боломжийг хэдүйн судалж эхэлжээ.
Дорнод аймгийн хувьд аялал жуулчлалын таван бүстэй учир тус бүрийнхээ онцлогийг дагаж хөгжих нь зүйтэй, тэр тусмаа хил орчмын бүсэд аялал жуулчлал хөгжих өндөр боломж харагдаж байгаа юм. Сонирхуулахад, жилдээ л  урд хөршийн гүний хотуудаас 300 сая жуулчин ӨМӨЗО-ыг зорьдог. Тэд унаган монгол ахуйг нүдээр үзэж, биеэр мэдрэхийн тулд манай улс руу аялах хүсэлтэйгээ илэрхийлэх болжээ. Мөн Дорнод аймгийн онгон дагшин байгаль уг төлөвлөгөөний гол бүтээгдэхүүн гэдгийг ч онцолсон юм.
Д.Дэлгэрмаа Дорнод /МОНЦАМЭ/
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    НӨГӨӨ ТАЛААР УТАЙ ГҮМБЭМ, ИТГЭЛТ ХАМБА, БАЙГАЛЬ НУУР, ХАЙНАНЬ ЭНЭ ТЭР ГЭЭД ДАНДАА ГАДААДЫН САЙХНЫГ ГАЙХСАН СУРТАЛЧИЛГАА ИХ ЯВЖ БАЙНА, МАНЖУУРТ ОЧИХ САЙХНЫГ СУРТАЛЧИЛААД БАЙСАН ЯГ ЦАГАА ТУЛХААР ОЧООД БАЙДАГ Л НЭГ ХЯТАД ХОТ Л БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ. АРД ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙГАА ГАДНЫХАНТАЙ ХАМТАРСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУР КОМПАНИУДЫГ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭХ ОРОНД МААНЬ ӨЧНӨӨН САЙХАН БАЙГАЛЬ, ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ГАЗАР БАЙНА ШҮҮ ДЭЭ.
    ТЭР ИТГЭЛТ ХАМБА ГЭЖ МУХАР СҮСЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ИТГЭЛ СЭТГЭЛЭЭР МӨНГӨ ХИЙЖ БАЙНА ОРОСУУД. ТИЙШ ОЧИХДОО ИДЭЖ УУХ, БУУДАЛ, УУХ УС, ДЭЛГҮҮР ХОРШООГООР ОРОХ ГЭЭД Л ӨР ЗЭЭЛ ТАВИАД Л ЯВААД БАЙХ ЮМ ДАА

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*