Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Залуу малчдыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулав

Дорнод аймгийн ХХҮГ-аас “Залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж буй малчдад хөдөлмөрт бэлтгэх сургалт явууллаа. Тус сургалтаар ХХҮГ-аас хэрэгжүүлдэг таван төрлийн төслийн талаар танилцуулж, дээрх төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Ингэснээр малчид хувиараа хөдөлмөр эрхлэх тухай ойлголттой болж, өөрөө өөртөө ажлын байр бий болгох давуу тал, боломжийг нээхээс гадна түүнд шаардагдах харилцааны соёл, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг сурах юм.
Гурван өдрийн турш үргэлжилсэн уг сургалтад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагддаг 14 сумын 69 малчин оролцжээ.
Мөн сургалтаас гадна Залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн малчид Төв аймгийн Батсүмбэр, Архустай, Баяндэлгэр, Баянчандмань суманд эрчимжсэн мал аж ахуй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг фермер, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцож байгаа юм.
Д.Дэлгэрмаа Дорнод /МОНЦАМЭ/
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*