Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

137 иргэн согтуугаар зөрчил гаргажээ

Дорнод аймгийн Цагдаагийн газарт өнгөрсөн 14 хоногийн байдлаар 137 иргэн согтуугаар зөрчил гаргасныг саатуулжээ. Үүний 127 нь эрэгтэй, арав нь эмэгтэй, дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байсан гэж мэдээлэв. Энэхүү дүн мэдээллийг өмнөх 14 хоногтой харьцуулахад 7.4 хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин дээр дурдсан хугацаанд Цагдаагийн газрын жижүүрийн албанд 208 дуудлага мэдээлэл ирсний 38 нь гэмт хэргийн шинжтэй, 149 нь зөрчлийн шинжтэй байсан бол гэмт хэргийн шинжтэй гомдол өргөдлөөр 15 бүртгэгдсэн байна. Жижүүрийн шуурхай албанд ирсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн 23,6 хувь нь ням  гаригт, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн 29 буюу 21,1 хувь нь даваа гаригт бүртгэгджээ. Байршлаар нь авч үзвэл Хэрлэн сумын 2, 3, 6 дугаар баг нийт зөрчлийн дийлэнхийг эзэлж байгаа юм.
Д.Дэлгэрмаа Дорнод /МОНЦАМЭ/
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    ДОРНОДЧУУДАА БААР, АРХИНЫ ЗӨВШӨӨРӨЛ, АРХИНЫ ҮЙЛДВЭР, АРХИ ЗАРДАГ ДЭЛГҮҮРҮҮДЭЭ ЦӨӨРҮҮЛЬЕ, ХЭТ ОЛОН БОЛХООР ЗАЛУУЧУУД, ХҮҮХДҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮРТЭЛ ОРЖ БАЙНА. БААРНЫ ЭЗДҮҮД НЬ ДАРГА НАР БАС ЗАХЫН ХЭДЭН ХАЛТАР ЧЕНЖҮҮД БАЙНА. ТЭМЦЭЦГЭЭЕ.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*