Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Гэр оронгүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажлыг хийж эхлэв

Дорнод аймгийн Цагдаагийн газраас гэр оронгүй, тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг өнөө өглөөнөөс эхлүүлэв. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний А/225 тоот тушаалааар 11 дүгээр сарын 15-ны өдөр орон даяар гэр оронгүй, тэнэмэл иргэд, хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх ажлыг явуулах тушаал гаргажээ. Энэ үйл ажиллагаа орон даяар өнөөдрийн 04.00 цагаас эхэлж 17 цагт дуусах юм.
Дорнод аймагт гэр оронгүй, тэнэмэл 20-40 насны 40 гаруй иргэн бий. Яг одоогийн байдлаар тус аймгийн Цагдаагийн гэзэр гэр оронгүй, тэнэмэл 31 иргэн, хараа хяналтгүй гурван хүүхдийг цуглуулаад байна.
Юун түрүүнд тэднийг эрүүл мэндийн анхан шатны үзлэг шинжилгээнд хамруулж, цаашлаад аймгийн ХХҮГ-тай хамтран мэргэжил олгох, ажлын байранд зуучлах зэргээр нийгэмшүүлэхийг зорьж байна.
Цагдаагийн газраас дээрх ажлыг цаашид улирал бүр явуулна гэж мэдээлэв.
Д.Дэлгэрмаа [Монцамэ Дорнод]
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    ДОРНОДЧУУДАА БААР, АРХИНЫ ЗӨВШӨӨРӨЛ, АРХИНЫ ҮЙЛДВЭР, АРХИ ЗАРДАГ ДЭЛГҮҮРЭЭДЭЭ ЦӨӨРҮҮЛЬЕ, ХЭТ ОЛОН БОЛХООР ЗАЛУУЧУУД, ХҮҮХДҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮРТЭЛ ОРЖ БАЙНА. ТЭДНИЙ ОЛОНХИ НЬ ДАРГА НАРЫНХ БАС ЗАХЫН ХЭДЭН ХАЛТАР ЧЕНЖҮҮД БАЙНА. ТЭМЦЭЦГЭЭЕ.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*