Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хилээр дэрэвгэр жиргэрүү гаргах гэж байсан иргэн “ял” авлаа

Монгол улсын иргэн Д.Мөнхбаяр нь 2017 оны 7 сарын 31-ний өдөр Дорнод аймаг Халхгол сумын Ялалт багийн “Замын худаг” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 20.5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсийг түүж, тээвэрлэсэн, 2017 оны 8 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын “Баянхошуу” хилийн боомтоор 79-47 ДОР улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгсэлд 20.5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсийг нуун Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдан үйлдэл дээрээ баригдсан юм.

Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон байгаа. Өөрөөр хэлбэл нэн ховор ургамлын үндэс түүснээр  экологи эдийн засгийн үнэлгээгээр  1025000 төгрөгийн хохирол учраад  байна.

Түүний гэм буруутай үйлдэлд Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхээс  Д.Мөнхбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний/ буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний/ буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл  дэрэвгэр жиргэрүү хилээр гаргахыг завдсан этгээд 5 850 000 /таван мянга найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ.

Мөн Д.Мөнхбаярын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 16.5 кг дэрэвгэр жиргэрүү ургамал, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 79-47 ДОР улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгслийг тус тус хураан худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний буюу 1025000 төгрөгийг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авсан байна.

 

Тиймээс иргэд ашиг олох зорилгоор байгалийн чулуу, өвс ургамал, үндэс түүхгүй байхыг анхааруулж байна. Түүснээрээ байгаль орчинд хохирол учрхаас гадна хууль бус үйлдэл хэмээн үзэж хуулийн хариуцлага хүлээлгэдэг.  Дээрх тохиолдолд өөрийн эд хөрөнгөө хураалгаад зогсогүй ял авсан бөгөөд үүнээс иргэд ухамсарлан хууль бус үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.

http://dorgio.mn/p/81389

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    Tui pizdanuuda ochoon tn in awch bga hujaagiin gar hulj bologch naraa yaach chadahgui bj ene muu zaluud suriig uzuulj dee

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*