Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэрлэн суманд шинээр 11-р багийг байгуулахаар боллоо

Хэрлэн сумын 10-р баг 2159 өрхийн 7465 хүн амтай. Энэ үзүүлэлтээрээ улсын хэмжээнд хамгийн олон хүн ам, өрхтэй багуудын нэг болж байна. Гэтэл төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх багийн ажлын алба нь өөрийн багийн нутаг дэвсгэрт бус, 6-р багт байрладаг. Хэтэрхий таруу учраас ЕБС-гүй, Өрхийн эмнэлэг нь иргэдээсээ хол гэх мэт санал гомдол байнга гардаг.

Хэрлэн сумын багуудын ажлын албаны нэг ажилтанд дунджаар 750-800 иргэн ногдож байхад 10-р багийн ажилтан бүр 1500 орчим иргэнтэй харьцдаг гэсэн тоо байна. Иймээс төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 10-р багийг дахин хуваах зайлшгүй шаардлага тулгарчээ.

10-р багийг хуваах тухай асуудал саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанаар яригдаж, шинээр 11-р баг байгуулахаар болоод байгаа юм. Шинэ баг байгуулах ажлыг 2018 оноос эхлүүлэх бөгөөд шаардлагатай төсөв санхүүгийн асуудлыг ИТХ-ын хуралдаанд дахин оруулах ажээ.

Шинэ баг байгуулахад төрийн албаны цоо шинэ аппарат бүрдүүлэхээс эхлээд байр сав, зохион байгуулалтын олон ажил ундрах нь тодорхой. Зөвхөн иргэдийн бичиг баримт, үл хөдлөхийн гэрчилгээг шинэчлэх ажилд л гэхэд 30 сая гаруй төгрөгийн зардал гарахаар тооцоолжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    ИТХ намууд биш иргэдээс дэвшдэг болвол боловсрол чадавхгүй хүмүүсээс сална.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    ёстой онож хэлсэн сайхан шүлэг байна. Ченжүүдээс төр, ард түмнээ аварья. Бас зарим хүн дутуу л байна. Хотын ИТХ чинь тэр чигээрээ ченж. Тэднээс хөгжил дэвшил, хүн чанар, сэтгэл гардаггүй юм

    • Зочин гуай өгүүлрүүн:

      За тэгвэл хотын хурлын ченжүүдийг нэрлэцгээе. Дарга нь лав ченж, Подгоор. 8 жилийн боловсролтой. Цааш нь нэрлээрэй

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Баг шинээр үүсч байгаа бол аймаг, хотын Иргэдийн хурлын сонгуулийг зарлах ёстой шүү.

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Аймгийн иргэдийн хурлынхан:
    Тээндрийн чээнж Хишгээ
    Жээндэрийн чээнж Тэгшээ
    Өвсний чээнж Бадамсүрэн
    Нүүрсний чээнж Мөнх-Оргил
    Архины чээнж Уулаа
    Арьсны чээнж Гэрлээ
    Төмрийн чээнж Бас-Эрдэнэ
    Түүхий эдийн чээнж Гэрэлт-Од
    Мөнгөний чээнж Энхтөр
    Морины чээнж Батмөнх
    МАХ намын чээнж Баярхүү
    Махны чээнж Доржоо
    АН намын чээнж Алтаншагай
    МАН намын чээнж Ёл
    Ченжүүд бол ард олныг үргэлж шулж ирсэн шуналын туламнууд шүү.Одоо төрийг шулж байна

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Сайхан л шүлэг болж.

  5. дорнод гуай өгүүлрүүн:

    Арай л их мөнгө үү
    Ер нь бол баг үүсгэх нь иргэдтэй шуурхай үйлчлэх нөхцөл

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*