Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

П.Шинжээравдан: Монгол охид хадаг сүү барьж хятадуудыг тоссонд иргэд бухимдаж байсан

Түүх судлаач Д.Өлзийбаатар фэйсбүүк хуудастаа нэгэн пост бичсэн нь олон хүний эгдүүцэл, дургүйцлийг хүргээд байна. Тэрбээр “Дорнод аймагт ажиллахаар ирсэн хятад ажилчид 15-18 насны охидыг “хүслийн ундаа” гэж нэрлээд байнга байрандаа байлгадаг, 20-иос дээш насныхныг “бидний ундаа”, 50-иас дээш насныхныг “түмний ундаа” хэмээн нэрлэн доромжилж боол мэт харьцдаг тухай Дорнод аймгаас нэгэн иргэн надад бичлээ. Энэ арай дэндэж байгаа юм биш үү. Цагдаа хүчний байгууллага нь юу хийж сууна аа” хэмээн постолсон байсан юм.

Үүнтэй холбоотойгоор Дорнод аймагт газрын тос олборлож буй хятадууд монгол охидыг үнэхээр ингэж доромжилдог эсэхийг тодруулахыг хичээв. Улмаар саяхан Дорнод аймагт ажиллаад ирсэн “Босоо хөх монгол” бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдантай ярилцлаа.

-ЧОЙБАЛСАНД БАЙХ НАМЫН БАЙРЫГ ХЯТАДУУД АВСАН ГЭЖ СОНСЛОО-

-Танай бүлгэмийнхэн Дорнод аймагт ажиллаад ирсэн гэлээ. Тэнд газрын тосны олборлолт хийж буй хятадууд эзэн сууж байна гэх мэдээлэл их байгаа. Үнэн үү?

-Нутгийн ард иргэдтэй уулзаж, Чойбалсан сумын засаг даргатай уулзаад ирсэн. Аймгийн төвөөр явахад Хятадуудын нөлөө их байгаа нь ажиглагдсан. Хөшөөн дээр ханз үсгээр юм бичихээс эхлүүлээд Дорнод аймгийн Чойбалсан хотын гуравдугаар хороонд байрлах намын байрыг хятадууд авсан гэдгийг иргэдээс сонслоо. Одоо тэр байранд юу хийдэг, ямар учиртайг нь мэдэх хүн алга. Баахан хятадууд л байдаг сурагтай. Иргэд доороо хонгилтой, хүн оруулдаггүй гэх дам яриа ярьж байсан. “Намын байрыг хятадууд авчихсан. Та нар ороод шалгаад үзээч” гэсэн улсууд байсан. Гэхдээ яг бидэнд хандаж өргөдөл гомдол өгсөн улсууд байгаагүй учраас орж чадаагүй. Сумын удирдлагууд, цагдаа нар нь бүгдээрээ хятадуудтайгаа “нэг тогоонд орчихсон” улсууд гэж сонссон учраас мэдээлэл өгсөн хүмүүсийг буруутгаад элдэв зүйл болох юм болов уу гэж бодоод тэр намын байр руу нь орж үзсэнгүй. Үүнээс гадна аймгийн төвөөр хятадууд олон байр, объектуудыг авсан гэж сонслоо. Бид нутгийн эзэд нь байж тэд нарт зарагдаж, дарагдаж цалин горилох арчаагүй үндэстэн болж байгаа юм байна гэдгийг сайн харлаа.

-Сумын удирдлагууд нь хятадуудтай “нэг тогоонд орчихсон” гэж юу гэсэн үг вэ?

-“Уулаа” хочтой П.Мөнхтөр гэх хүний талаар нутгийн иргэд маш их ярьж байна. Энэ хүн Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчаар 2016 оны аравдугаар сард томилогдсон хүн юм билээ. Өмнө нь мөрдөн байцаагч, прокурор хийж байсан хүн юм байна. Ард иргэдийн ярьж байгаагаар энэ хүн хятадуудтай их дотно, найрсаг харилцаатай байдаг гэнэ. Хувийн зочид буудалтай. Буудалд нь дандаа хятад хүмүүс ирж буудаг л гэнэ. Дорнодод Уулаагийн мэдэлд байхгүй зүйл байхгүй. Бүхнийг тэр хүн мэддэг болсон гэж ярьж байсан. Гэхдээ энэ бүхнийг нотлох нотолгоо надад яг баримттайгаар алга.

shinjaanravdan

-МАРШАЛ ЧОЙБАЛСАНГИЙН ГЭРИЙН БУЙР ЛИЦЕНЗИЙН ТАЛБАЙД ОРЧИХСОН БАЙНА-

-Тэнд ажилладаг хятад иргэд монгол охидыг насаар нь ангилж, “хүслийн ундаа”, “бидний ундаа” гэх мэтчилэн нэрлэж доромжилдог гэх мэдээлэл байна. Энэ талаар та сонсов уу?

-Тэнд ажиллаж байхад нутгийн ардын амнаас янз бүрийн зүйл гарч байлаа. Чиний асууж байгаа зүйл ч дуулдсан. Гэвч бид яг хятадууд дунд байдаггүй, тэднийг юу ярьж, хийдгийг байнга ажиглах боломжгүй тул шууд тэгдэг юм билээ гэж хэлж чадахгүй нь. Биднийг очдог орой Дорнод аймаг руу ороход байдаг сэлэмтэй баатрын хөшөөн дээр “Петрочайна” компанийн туслан гүйцэтгэгч компаний хятад захирлуудыг монгол охид тосож авсан байна лээ. Ингэхдээ монгол дээл өмсөж, хадаг сүү бариад тоссон юм байна. Нутгийн ард иргэд эгдүүцээд байгаа шалтгаан нь энэ хөшөө нь Халх голын ялалтын түүхэн хөшөө юм. Өөрийнхөө компанийн хашаа, буудлынхаа үүдэнд ингэж тосуулсан бол хамаа алга. Халх голын түүхэнд хөшөөн дээр монгол  охидоор аягтай сүү бариулж тосуулдаг юу вэ гэдэг байдлаар иргэд нэлээд бухимдсан юм билээ. Үүнийг нь Дорнод аймгийн залуус сонсоод дургүйцэж, монгол охидоор хятадуудыг ингэж угтуулж аваад байхдаа яах вэ дээ, монгол охид, эмэгтэйчүүдийн нэр хүндийг бодддоггүй юм уу гэж бухимдацгаасан юм билээ. Ингээд тэр хүмүүсийг тосуулсан гэх нөхдүүдтэй үг сөрөлцөхөд цагдаа дуудсан байсан. Цагдаа нар нь ирээд, хэл ам гаргасан залуусын машиныг журмын хашаанд хийчихсэн гэж байгаа.

-Чойлбалсан суманд байдаг Маршал Чойлбалсангийн гэрийн буйр газрын тосны лицензийн талбайд орчихсон байдаг гэж үнэн үү?

Дорнод Монголын уудам тал Хятад Монголын хамтарсан тал болж байна. Чойбалсан сум бол аймгийн төвөөс 50 км-т байдаг Маршал Чойбалсангийн өөрийнх нь төрсөн сум.  Хамгийн өрөвдөлтэй нь Маршал Чойбалсангийн төрсөн гэрийн буйр лицензийн талбайд орчихсон байгаа юм. Энэ 18-р талбай цаашаа хэчнээн зуун км талбайг хамраад байгааг бүү мэд. Хойшоо Манжуур явдаг зам бүгд орчихсон байна. Нутгийн ард иргэд л энэ асуудлаар үгээ хэлж, зовлонгоо бидэнд тоочиж байна. Хотод байгаа бидний хэдэн улсууд хятадуудыг барьж авч зодож нүддэггүй л юм бол тэдэнтэй тэмцэж, тэднийг эх орноосоо гаргах ямар ч хууль, эрх зүйн боломж нь алга. Монгол орны, газар нутаг ингэж хятадуудад эзлэгдэж байгаад санаа зовж суухаас өөр чадах зүйл алга. Монгол төр энэ асуудал анхаарлаа хандуудахгүй байна.

-Орон нутгийн удирдлагатай уулзав уу?

-Чойбалсан сумын Засаг дарга н.Ариунболд гэж залуутай уулзахад “Би малчдынхаа талд байгаа. Та нар хаа хол Улаанбаатараас ирээд, бидний нутгийн төлөө явж байгаад баярлаж байна. Газрын тосны 18-р талбайгаас болж сумыг хүртэл нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаж байгаа” гэж байсан. “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн хөтлөгч Орхон газрын тосны олборлолтын 19, 21-р талбайгаар явсан талаараа танай сайтад ярилцлага өгсөн байсан. Халх гол сум, Мэнэнгийн тал, Матад сумын нутаг дэвсгэрийг хамарсан нутаг дэвсгэр. 18-р талбай бол 19, 21-р талбайгаас 300 гаран метр хойшоо, аймгийн зүүн хойд талд Манжуур явдаг замыг нийтэд нь эзэлсэн байна.

shinjaanravdan

-ТАВ, АРВАН ЦААСНЫ ТӨЛӨӨ ЭХ ОРНОО ХУДАЛДАГСАД БАЙНА-

-Дорнодод хятадууд газрын тосноос гадна хар тугалганы үйлдвэр байгуулах гэж байна гэж сонслоо. Тэр талаар танд мэдээлэл байна уу?

-Тэгж сонссон. Хятадууд хар тугалганы, холимог металлын үйлдвэр байгуулах гэж байгаа юм байна. Дорнод нутгийн иргэн О гэх эмэгтэй хятадуудын талд ажиллаж, “Бидэнд худаг, халуун ус барьж өгнө гэнэ” гэж нутгийн иргэдээс гарын үсэг цуглуулаад, Иргэдийн хурлаар оруулаад, үйлдвэр байгуулах тогтоол гаргуулчихсан байгаа юм билээ. Энэ мэтчилэн тав, арван цаасны төлөө хятадуудад өөрсдөө эх орноо худалдах дүр төрх маш их харагдаж байна. Хятадууд газрын тос, тунгалаг алт, зэс, мөнгө, холимог металл, мал аж ахуй, газар тариалан, хадлан, малын бой гээд бүх салбарыг базаж байгааг харж болно. Дорнодчууд минь сэрж, сэрсэн бол босох, өөрчлөх цаг болжээ гэж бодож байна.

-Энэ бүхний буруутан нь хэн гэж та бодож байна?

-Бид нэг лицензийг цуцлуулах гэж маш их бэрхшээл туулж, хэл ам хийж шүүхээр явдаг. Ноён уулын шүүх хурал үргэлжилсээр байгаа. Арай гэж нэгийг цуцалж малчид иргэдэд нь өгч баярлах хооронд МАНАН бүлэглэл хэдэн арваар нь дахиад л өгчихдөг. Тиймээс тэдний шидсэн чулуу бүрийн араас гүйх биш шидэхээс нь өмнө болиулах, тэднийг бүр төр захиргаанаас зайлуулах нь чухал. Манай хөдөөгийн малчид тариаланчид хүүхэд шиг гэнэн цайлган учир тэд дэндүү дургиж байгаа юм. Бид газар нутгаа 2030- 2060 оныг хүртэл харийханд алдаад байна. МАНАН-г үндсээр нь зайлуулж, ард олон төрөө барьж, алдсан нутгаа эргүүлж авах хамгийн чухал байна.

Б.ЦЭЛМЭГ

Medee.mn

shinjaanravdan

shinjaanravdan

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. саран гуай өгүүлрүүн:

    Алсын зам тухтай
    Аймгийн зам тамтай
    Мунхаг удирдлагатай Дорнод
    Мундаг болдог нь гайхалтай

  2. chenj гуай өгүүлрүүн:

    teneg chenjuud

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    he he

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Тээндрийн чээнж Хишгээ
    Жээндэрийн чээнж Тэгшээ
    Өвсний чээнж Бадамсүрэн
    Нүүрсний чээнж Мөнх-Оргил
    Архины чээнж Уулаа
    Арьсны чээнж Гэрлээ
    Төмрийн чээнж Бас-Эрдэнэ
    Түүхий эдийн чээнж Гэрэлт-Од
    Мөнгөний чээнж Энхтөр
    Морины чээнж Батмөнх
    МАХ намын чээнж Баярхүү
    Махны чээнж Доржоо
    АН намын чээнж Алтаншагай
    МАН намын чээнж Ёл
    Ченжүүд бол ард олныг үргэлж шулж ирсэн шуналын туламнууд шүү.Одоо төрийг шулж байна

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*