Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Зөвхөн үйлчилгээний албан хаагчдад 430 мянган төгрөг олгох эсэхийг хэлэлцэж байна

Хөдөлмөр нийгмийн гурван талт зөвшилцлийн хэлэлцээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн энэхүү хэлэлцээрт оролцогчид ганцхан зүйл дээр санал нэгдээгүй юм. Энэ нь бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нараас доошхи бүх төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн санхүүгийн дэнмжлэг олгох тухай асуудал юм. Засгийн газар энэ оны төсвийн тодотголд ийм санал оруулж ирсэн юм. Сангийн яамнаас хийсэн тооцоогоор 192 мянган төрийн албан хаагчид энэхүү мөнгийг олгох юм байна. Гэвч МҮЭ-ийн байгууллагууд зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагчдад 55.4 тэрбум төгрөгийг хувааж олгох нь зүйтэй гэж үзжээ. Төрийн үйлчилгээний албанд 130 мянга орчим хүн ажилладаг. Хэрэв зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагчдад л тэтгэмж олгоно гэвэл нэг хүнд дунджаар 430 мянган төгрөг ногдож байна. Төрийн үйлчилгээний албан хаагчдаас багш, эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа учраас МҮЭ ингэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн  бололтой. Одоо үргэлжилж буй хөдөлмөр нийгмийн гурван талт зөвшилцлийн хэлэлцээрээр МҮЭ-ийн энэхүү саналыг хүлээж авах эсэхийг шийдвэрлэх юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*