Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын хятад “атаман” ВАН БИЛЭГТҮ монгол хүний толгой дээр ГРУУШИГ хагалжээ

Дорнодын эрчүүдийг цөстэй гэдэг нь худлаа болж таарчээ. Дошин дээрээ гадныханд тэр тусмаа хятадуудад дээрэлхүүлдэг болсон гэнэ. Гудамж нь хятад ханзтай хаягтай, цагдаа нь хятад хантаазаар гангарч байсан гэхээр арга ч үгүй биз …. БНХАУ-ын иргэн, ӨМӨЗО-ын Тунлио хотод төрсөн Ван овогт Билэгтү/BILIGETU/ нь 2017 оны 9-р сарын 12-ны орой 20 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багт үйл ажиллагаа явуулах “Веннерс” зоогийн газарт иргэн М.Ц-тэй “мөнгөний авлага нэхсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар шар айрагны том шилэн аягаар цохиж гэмтэл учруулжээ. Хохирогч болсон явдлын тухай “… Би Билэгтүгээс мөнгөний авлагаа нэхэхэд юун мөнгө яриад байгаа юм бэ гэж уурласан. Чи хоёр жилийн өмнө өгөх ёстой байсан мөнгөө дутуу өгсөн, тэр одоо өг, хүүхдийн эмчилгээнд хэрэгтэй байна гэхэд чи хэдийг авах юм бэ гээд халааснаасаа 100 юаны дэвсгэртүүд гаргаж ирэн ширээн дээр цацаж агсарсан. Ингээд бид хоёр маргалдахад пивоны шилэн аягаар миний толгой руу шууд цохиход  цус гарсан, Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Салгах үед ахин груушигээр цохих гээд дайраад байсан …” гэжээ. Харин хятад “атаман” нэлээд сулруулсан зөөлөн юм ярьжээ. Тэрээр “… ширээн дээр байсан шилэн стаканыг аваад шидсэн ч онолгүй хана цохиж хагарсэн. Харин хагарсан хэлтэрхий нь л толгойг нь оночихсон юм билээ ..” гэжээ. 
 

НУУЦ.мн

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. avaad egch syr гуай өгүүлрүүн:

    eree egch syr,hitad zvgeer agsan taviagvi.bvv lyivar hii.avsan bol eg.harin gaigvi hitad ryy dagyylj ayvaad alyylaagvidee bayarla

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    одоо гадны ченжүүд даварч эхэллээ, ийм хар ченжүүдийг эх оронд минь хэн авчирлаа

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Дорнодын ченжvvд авчирсан юмаа.Авчирсан ченжvvд нь ИТХ-д сууж байгаа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*