Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн ИТХ Тамсагт газрын тосны шинэ талбайнууд зарлахыг зөвшөөрчээ

2017 он гарсаар Дорнодод дахин газрын тосны талбай зарлах сураг дуулдаж байсан. Тэгвэл Тамсагийн талд “Петро чайна дачин тамсаг”-аас өөр хэд хэдэн компани орж ирэх нь нэгэнт тодорхой болж байх шиг байна. АМГТХЭГ “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн 19, 21-р талбайн ашиглалт явуулж байгаагаас бусад талбайнуудыг хайгуулын тендерт оруулахаар болжээ.

Бидэнд олдсон мэдээллээр, Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид үүнийг нь хүлээн зөвшөөрч дэмжсэн гэнэ. Газрын тосны тухай хуульд  тухайн аймгийн ИТХ-ын дүгнэлт, өөрөөр хэлбэл зөвшөөрлийг үндэслэн газрын тосны талбайг нээлттэй зарлахаар тусгасан байна.

“Петро чайна дачин тамсаг” ХХК нь 19-р талбайд 650 км2, 21-р талбайд 210 км2 газар ашигладаг. Тус компанийн байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл хэтийдэж, Тамсагийг там болгочихоод байгааг Дорнодчууд төдийгүй улс даяараа мэдэх болсон. Гэтэл үүнээс 20 дахин их хэмжээтэй газрыг талхалж мэдэхээр болоод байна. Шинээр зарлах газрын тосны нөөц бүхий хэсэг нь нийтдээ 16 мянган км2 орчим хэмжээтэй аж.

Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулган сайд нарын томилгоог хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарт хандаж “Газрын тосны 19, 21-р талбай үр өгөөжгүй, дээр нь иргэдийн амьдрал, байгаль орчинд ихээхэн дарамт болж байна. Гэтэл дахиад нэмж хайгуулын лицензүүд тараах гэж байгааг Дорнодчууд бид зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн. Шинэхэн сайд энэ талаар мэдээлэлгүй байна гэдгээ хэлээд, Дорнодод ажлын хэсэг гарган хамт очиж байдалтай нь танилцъя гэх хариултыг өгсөн юм.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    Ih medegch naraa ta nar l bidniig songoo bz de bolomj oldson drin sain ideed buuna daa hohi chini

  2. Дорнод гуай өгүүлрүүн:

    Энэ засаг хайгуулын лицензийг бүрэн зогсоочихоосой. мөнгө олохын төлөө газар нутгаа эвдэж бохирлоод, баялаг нь гадныханд очоод байхад ард түмэн ядуурахаас гадна байх амьдрах газаргүй, эрүүл байх боломжгүй, улам бохирдож хордох нөхцлийг бүр их нэмэх хэрэг байна уу. лиценз нэмж олгохгүй бол ард түмэн ойлгоно, дэмжинэ ш дээ. Төр барихыг газар усаа гадна дотоодын хүмүүсээр ухуулж их мөнгө бий болгоно гэж ойлгохоо болиосой. энэ чинь хөгжил дэвшил биш ээ

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Манайхаан та нар хэнийг сонгосон оо л сайн харчих. Би нам ярих гээгүй. Арай гайгүй хүмүүсийг нь унагаагаад, төр барих ямар ч туршлагагүй зүгээр шуналын туламнуудыг сонгоо биз дээ. Юун Дамбий, юун Доржоо, юун хар Мөнх, юун Энхтөр, юун Тэгшээ, Мөнх-Оргил энэ тэр вэ. Ядаж эдний оронд Чандмань Энхболд, Энх зуслангийн Энхболд, Буягаа, Түмэнзаяа гэх мэт нь хамаагүй хэрэгтэй байсан юм даа.

    • Зочин гуай өгүүлрүүн:

      ЁСТОЙ ҮНЭН, 2020 ОНД ХҮНЭЭ САЙН ХАРЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ, ИРГЭДДЭЭ САЙН ТАНИУЛЖ, ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГТЭЙ. ЗӨВХӨН АМИН ХУВИА БИШ, ОРОН НУТГАА БОДДОГ ЮМ ХИЙСЭН ХҮМҮҮС Л НУТАГ ОРНЫ НҮҮР ЦАРАЙ БОЛНО. ГАДНААС ИРСЭН ХҮМҮҮСИЙГ БҮР СОНГОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ

      • Зочин гуай өгүүлрүүн:

        Одоо ингэж хэлдэг боддог гэтэл тэр үед 10,20 төгхөг хараад ийм л хүмүүсийг сонгодог шүү дээ

    • АРД гуай өгүүлрүүн:

      огт цоо шинэ залуу үеийн мэдлэг, боловсрол, мэдлэгтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй…

      • Зочин гуай өгүүлрүүн:

        Одоогийн залуус ч дээ ИХ үсрээд Их засаг төгссөн гарууд л байгаа шт ээ Гайгүйнууд хот руу шингэчихсэн

    • Зочин гуай өгүүлрүүн:

      тэр тийм шүү

  4. Sad гуай өгүүлрүүн:

    Nomgyibayar aimag ornig ogt haihrahgyi ymaa. Gadni hulgarig songoson gai l bh.

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    Хар захын хэдэн хулгайч ченжүүдийг сонгосон бидний хохь болох нь уу, үгүй шүү, тэмцэх хэрэгтэй, ченжүүд газар шороо баялагыг минь ченжилж байна тэмцэцгээе

  6. Зочин гуай өгүүлрүүн:

    Аймгийн ченжийн хурлын төлөөлөгч хулгайчууд аа. Арай даварч байгаа юм бишүү

  7. Зочин гуай өгүүлрүүн:

    Ийм сэтгэлгүй хогийн юм бэ тануус

  8. Зочин гуай өгүүлрүүн:

    Х.Болорчулуун гишүүний зөв, дэмжиж байна, ард түмэнд ямарч өгөөжгүй, сайхан залуучууд л үхэж үрэгдээд байдаг, орон нутгийг хөгжүүлэх зорилгоор юу ч хийгээгүй, Бадамсүрэн болон бусад хэдэн ченжүүд монгол орныг минь зарж идлээ, өнгөрсөн хугацаанд дарга нар л баяжсан, иргэд хохирч, монгол сайхан тал нутаг минь умбарсан шороо болж, ан амьтан нь үргэж, үхэж дууссан шүү, одоо тийм юм байхгүй

    • АРД гуай өгүүлрүүн:

      Эргүү төлөг болорчулун чи зүгээр боль…..Дорнод гурилыг хувьцааг нь үнэгүйдүүлж өөрийн болгосон. Өөрийн төрсөн дүү болох Оросоор ойлгохдоо сайн ярихдаа муу нөхрийг хууль бусаар Монголросцветметийн захирлаар томилуулсан. Миат болон Иргэний нисэхийн ерөнхий газарт баахан мэдлэг боловсролгүй нөхдүүдийг сонгуулийнх нь ажилд сайн оролцлоо гэж томилуулсан. Дорнодын хамаг өнгөтэй өөдтэй тендерийг компанидаа авч өгсөн луйвруудаа та яах гэж байна болорчулуун аа? 2 хар хэрээ бие биенийхээ харыг гайхав аа гэж….

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*