Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэрлэн барс хотын туурийн тухай 10 баримт

10 – Байршил

Хэрлэн барс хотын туурь нь Монгол оронд байгаа Хятаны үеийн хотын туурь балгас юм. Энэхүү балгас нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Чойбалсан хотоос баруун тийш Баруун Дөрөө нуурын зүүн урд, Хэрлэн голын эрэгт оршино.




1953-1955 онд археологич Х.Пэрлээ энэхүү хотын хэрмийн доторх дөрвөн барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж олон, том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай, угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал чимэглэлийн хэсэг, жансагийн мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй мод, яс, төмөрлөг зүйл илрүүлэн олж уг барилга нь бурхан шүтээний газар байсан болохыг тогтоосон байна.


Х.Пэрлээ археологичийн судалгааны үр дүнд Хэрлэн Барс хотын малтлагаар илэрсэн олдворууд нь Хятан улсад буддын шашин их дэлгэрч, олон хүрээ хийд байгуулсан ба олон мянган лам нартай байсан гэж Хятаны түүхийн сурвалж бичигт дурдсантай дүйдэг бөгөөд тус газрыг бурхан шүтээний газар байсныг батлах гол нотолгоо болдог байна.



Хэрлэн Барс хотын малтлагаас олдсон олдворуудын ихэнх нь бурхан шашны зүйл боловч зарим талаар цэргийн хуаран бүхий хот байсан байж болох ул мөрүүд их байдаг аж. Энэ нь Хятан улс эзэлсэн баруун хойд зүгийн аймаг угсаатны эсэргүүцлийг дарангуйлж, Хэрлэн голд гол төлөв нүүдэлчдээс дайчлан бүрэлдүүлсэн олон анги цэрэг суулгаж байсны нэг анги нь Барс хотын их хэрмэнд түр суурьшин сууж байсан гэх таамаглалыг баталдаг ажээ.


Их хэрмийн гадна талд харуулын хараат цамхаг 3 байсан, үүний нэг нь хэрмийн баруун талд, хоёр нь зүүн талд байсан байна. Их хэрмийн өмнөд хэсэгт 5 давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суваргын ор суурь 10 гаруй байжээ. Энэхүү Барс хотын  их хэрмийн хэмжээ нь 1600-1800 метр, зузаан нь 4 метр, өндөр нь 1,5-2 метр байжээ. Хэрмийн дотор болон зүүн талд тав, долоон давхар хоёр суваргатай байсан бөгөөд судлаачид 7 метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг. Хэрлэн Барс хотын хөх тоосгоор барьсан тав, долоон давхар хоёр суварга хийц маягийн хувьд Энэтхэгийн суваргын хэлбэртэй бөгөөд 1940-өөд он хүртэл хананд нь том бурхны зурагтай байжээ. Таван давхар суварга нь 1940-өөд онд нурж, долоон давхар суварга нь өнцөг булангаасаа нурсаар өдий хүрчээ.


Нутгийн настнуудын яриагаар 1942 оны үед хоёр суварга байсныг Хэнтий аймгаас мод бэлтгэлийн нөхдүүд нэгийг нь нураасан гэж ярьдаг. Хөх тоосгоор барьж орой хэсгийг нь цагаан зандангаар зангидсан энэ гайхамшигт бүтээлийн баруун хананаас олон тоосго сугалан авсны дээр олон арван жилийн нар салхинд элэгдэж нурах аюулд ороод байсан юм. Иймд өнгөрсөн жил сэргээн засварласан билээ.


Монголчуудын дунд хуучны барилга, байгууламжийн хөх тоосгыг өвчинд сайн хэмээн буцалгаж уудаг байна. Нутгийн иргэд гэлтгүй, хотоос ирсэн хүмүүс тоосгыг нэг хоёроор нь зөөсөөр, харах хүн хариуцах эзэнгүй тул Хэрлэн барсын туурь нурах аюулд ороод байсан юм.


01-Өнөөгийн байдал
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Zuv гуай өгүүлрүүн:

    Bar hotiig maani yostoi bala bolgojee.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    энэ сэргээн босголт бол түүхийн дурсгалт зүйлийг үнэгүйдүүлсэн хатуухан хэлбэл устгуулах үйл ажиллагаа гэж хэлж болно. Хэдэн жилийн дараа үзээд энэ киданий үеийнх биш байна хоёр оны эхэн үеийн хятад тоосго байна гээд Юнескогийн өвөөс арчигдана гэсэн үг Өнгөрсөн зууны наяад онд их бурхантыг цементээр сэргээх гэж түүхийн дурсгалт зүйлийг нэмээд сүйтгэснээ давтах хэрэггүй л байсан даа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*