Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймгийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөлтэй танилцана уу

Энэ сарын 20-нд болох Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэнэ. Уншигч та бүхэн энэхүү төслийн талаар санал бодлоо илэрхийлээрэй.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. сандаг гуай өгүүлрүүн:

    Б.Уламбаяр инженерийн саналыг дэмжиж байна. Хэрлэн гол дээр усан сан үүсгэх боомтууд хэд хэдийг байгуулах судалгаа хийж байгуулж эхлэхгүй бол тасардаг болж эхэлсэн. Улз гол бүр сөнөлөө. олон орон усан боомтоор л голоо авардаг.ялангуяа гадаад гардаг голуудаа. Салбаруудын яамдуудтай зөв хоршиж бүсийн төвийнхөө зориулалтаар хөнгөн хүнсний томоохон боловсруулах үйлдвэрүүд сэргээн байгуулах хэрэгтэй байна.Малчдын орчинг сайжруулах арга хэмжээ төлөвлөхгүй бол малчин ховордож , хөгширч , өвөр монгол шиг хятад малчинтай болж магадгүй байна.

  2. Б.Уламбаяр гуай өгүүлрүүн:

    Төсөлд өгөх санал:- Казакийн нуурын усны нөхөн сэргээлтийг сайжруулж одоо байгаа сувгийг нөхөн сэргээж лагаас цэвэрлэн голоос сэлбэх ажлыг хийснээр өвөл зуны загасчлал явуулах болон иргэдийн болон жуулчидын очих тохилог орчин бүрдүүлэх
    -Чойбалсан хотын цэвэрлэх байгууламж ажиллагааны горимоо ноцтой алдаж байгааг анхаарч мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гаргуулан эртнээс авах арга хэмжээг төлөвлөх
    -Чойбалсан хотын инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зургийг 1990 оноос хойш хийгээгүй анхаарч зургийг яаралтай хийлгэж хот төлөвлөлтийн ажилдаа ашиглахгүй бол аймаг, хотын удирдлага таг сохроор ажил явуулж болохгүй гэж үзэж байна. Мэргэн дүү нар анхаарах буй заа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*