Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Оюутан охин шалиг эрчүүдийг хашраах өвөрмөц арга сэджээ

Голланд оюутан охин Ноа Янсма өөртэй нь учирсан шалиг эрчүүдийг Instagram ашиглан хашраах өвөрмөц төсөл санаачлан хэрэгжүүлсэн нь олны анхаарлыг татаж, “Би Би Си” агентлагийн мэдээгээр хүртэл гараад амжжээ.

20 настай, үзэсгэлэнтэй Ноаг гудамжаар явж байхад хоргоох эрчүүд олон. Мөнгө амлан бэлгийн харилцаанд орохыг санал болгодог нь байдаг аж. Танихгүй эрчүүдийн энэхүү эрээ цээргүй байдал, ичгүүргүй үйлдэлд эгдүүцсэндээ Ноа охин тэдгээр эрчүүдтэй сэлфи зураг авахуулж, Instagram хуудсанд тавин олон нийтэд шившиглэх санаа сэджээ. “Хэрвээ саналаас нь татгалзвал байдал муу тал руугаа эргэж болох учраас би ийм байдалд орохоороо маш их айж, юу хийхээ мэдэхээ больдог” хэмээн Ноа Янсма охин олон нийттэй сэтгэгдлээ хуваалцсан байна. Тийм л учраас ийм байдлыг дахиж гаргуулахгүй, бусад охидыг өөртэйгөө адилхан эрсдэлтэй байдалд оруулахгүйн тулд  ямар нэг зүйл хийх ёстой гэж үзэн энэ санаагаа зоригтой хэрэгжүүлж эхэлсэн аж.

Тэрээр өөрт нь санал тавьсан эрчүүдээс хамт зургаа авахуулахыг эелдгээр хүсч, дараа нь Instagram хуудсанд байрлуулах болжээ. Ноагийн ярьснаар, тэдгээр эрчүүд бүгд зураг хамт авахуулах саналыг маш баярлан хүлээж авдаг бөгөөд танихгүй эмэгтэй өөртэй нь зураг авахуулах болсонд дуртай байсан гэнэ.

“Хүн төрөлхтний нэг хэсэг нь нүднээс далд ийм ичгүүр сонжуургүй үйлдэл гаргаж, бусдыг айлгаж ичээж, хохироож байхад нөгөө хэсэг нь энэ талаар огт мэдэхгүй явдаг нь гайхмаар санагдсан. Тэгээд л үнэн хэрэгтээ чухам юу болж байдгийг бусад хүмүүст мэдүүлье гэж бодсон юм” хэмээн Н.Янсма бичжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*