Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Н.Номтойбаяр юун хүн амины хэргийн гэрч болчихов?

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  Тэрбээр Булган аймагт болсон зам тээврийн ноцтой ослын талаар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг “Түлүүгийн даваа”-ны орчим, “Дондогийн булаг” гэдэг газар зам тээврийн осол гарсан.

Тэрбээр “Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан автомашин, мотоцикл мөргөсөн гэх ослын үеэр миний бие байсан. Тухайн өдөр мотоциклтой жолооч согтууруулах ундаа хэрэглэснээс эсрэг урсгал руу орж ирж, автомашин мөргөснөөс осол гарсан. Миний хувьд жолоо барьж яваагүй, зорчигчийн суудалд сууж байсан. Осол гарсан даруйд тэнд явсан баг хамт олон тухайн зорчигчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, авах ёстой эмнэлгийн арга хэмжээг авсан. Тухайн осол гарсан өдрийн маргааш “Орхон аймгийн эмнэлэгт хүргүүлж, яаралтай арга хэмжээг авсан боловч харамсалтай нь зорчигч нас барсан.  Орон нутгийн эмнэлэг зөв оношилгоо хийх тоног төхөөрөмж байхгүйгээс  буруу онош тавьж цаг хугацаа алдсанаас тухайн иргэн амиа алдсан. Ослын талаар хууль, хяналтын байгууллага  шалгаж, дүгнэлтээ гаргах байх. Миний хувьд ослын газарт байсан хүний хувьд гэрчийн мэдүүлэг өгсөн.” гэв.

Энэ талаар хүмүүс фэйсбүүк болон твиттерт санал бодлоо илэрхийлж байна.

UB.life

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Anonymous гуай өгүүлрүүн:

    МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.

  2. gggg гуай өгүүлрүүн:

    ter muu sogtuu gai saidiig maani morgood uhchlee

  3. Бодохад гуай өгүүлрүүн:

    Энэ нөхөр хаа явсан газраа балагтай явах юмаа. Байнгын хар энергэтэй явах юмдаа хөөрхий. Энэ бол баялгийн хараал гээч л болуу

  4. Dorjoo гуай өгүүлрүүн:

    Үхэхдээ мөрөөрөө үхэхгүй хүүхдийн малгай өмсөөд үхлээ гэгчээр сайдыг маань мөргөж үхэдхийх гэж.

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*