Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сумдын засаг дарга нар дэрэвгэр жиргэрүүгийн зөвшөөрөл олгож байгаа нь хууль бус

Зарим сумдын засаг дарга нар өөрийн сумын нутаг дэвсгэрт дэрэвгэр жиргэрүү ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгож байгаатай холбогдуулан аймгийн МХГ-аас дараахь зөвлөмжийг хүргүүллээ.

1.“Дэрэвгэр жиргэрүү” ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ 2015 онд 50.0 мян.төгрөг болон өөрчлөгдөж, төлбөр нь килограмм тутамд 7500-10000 төгрөг болсон. Төлбөрийн хэмжээг энэ хязгаарт багтаан аймгийн Иргэдийн хурлаас тогтоохоор Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулинд заасан байдаг бөгөөд одоогоор тогтоогоогүй байна. Иймд Сумын Засаг дарга нар захирамж гарган өөрийн нутаг дэвсгэрт байгалийн ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгож, гэрээ байгуулан төлбөрийг 2400, эсхүл 7500 төгрөгөөр тооцох нь аймгийн Иргэдийн хурлын эрх хэмжээнд халдсан, гагцхүү тухайн байгууллагад хадгалагдах эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн, төлбөрийг хууль бусаар ногдуулсан болно.

2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулинд “Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга хяналт тавина.” гэж заасан тул байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй аж ахуй нэгжид сумын Засаг дарга захирамжаар зөвшөөрөл олгож, байгаль хамгаалагч, байцаагч нар гэрээ байгуулан ургамал ашиглуулах зэрэг
эдгээр тохиолдолд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хамаарах “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон шинжийг агуулж байгааг анхаарна уу! гэжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Ahmad гуай өгүүлрүүн:

    Ene cymdiin darga nar gej tolgoin hamyyrcan nohdvvd bh um zaaval yrgamal bolon baigali opchinoo cvitgej baij heden togrog oloh geed baih um oop setgeed cymdaa oplogo opyylah ajil haragdahgvi bna gejvv zondoo l bna zovlogoo ogno hvseed ipvel tehdee tolboptei shvv

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*