Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

30 дахь Ерөнхий сайдын даваа

МАН-ын Бага хурлаас 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн У.Хүрэлсүх УИХ-аас дэмжлэг хүлээсэн тохиолдолд одоогийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт хийхгүй гэдгээ илэрхийлжээ. Мөн улс төрийн доргилтоор аймаг орон нутгийн удирдлагад өөрчлөлт оруулахгүй. Харин төрийн хэт төвлөрсөн удирдлагыг орон нутагт шилжүүлж, орон нутгаа хөрөнгө санхүүгээр дэмжиж ажиллахаа хэлсэн байна. Түүний үг байндаа хэрхэн тусахыг хэлж мэдэхгүй ч 30 дахь Ерөнхий сайдаар тодроод буй У.Хүрэлсүхийн өмнө хэд хэдэн даваа байгааг доор өгүүлье.

Тэрбээр П.Жасрай,   Ж.Наранцацралт, Ц.Элбэгдорж, С.Баяр нарын адил “дан дээл”-тэй тав дахь Ерөнхий сайд болох нь.  “Дан дээл”-тэй Ерөнхий сайдын хувьд парламентаасаа хэт хараат болох эрсдэлтэйг Ж.Наранцацралт, Ц.Элбэгдорж нарын Засгийн газар бэлхнээ харуулсан түүх бий. Тиймээс УИХ-тайгаа хэрхэн хамтарч ажиллахаас түүний Засгийн газрын хувь заяа хамаарч мэднэ.

Түүний хувьд танхимаа бүрдүүлсэн өдрөөс эхлэн ирэх оны төсвийг боловсруулж УИХ-д өргөн барих үүрэгтэй. Үүнээс гадна түүний тэргүүлэх Засгийн газар ирэх оны нэгдүгээр сард Чингис бондын  эхний төлбөр болох 500 сая ам.доллар, араас нь Дим Сам бондын 160 сая ам.долларын эрэлд гарах нь тодорхой.

Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгаа хурдан босгоод авах сэтгэлтэй хүмүүс байвал хэдэн ч “давхар дээл”-тэй байж болно хэмээн мэдэгдсэн. Үүгээр У.Хүрэлсүхийн танхимд парламентаас олон тооны гишүүн орох магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн зүгээс “давхар дээл”-нд хязгаар тавиулахгүйгээр түүний Засгийн газар бүрэлдэх нь.

Ж.Эрдэнэбатын Зас­гийн газрыг огцруулсантай холбогдуулж  ОУВС-гийн зүгээс манайд оруулах хөрөнгө оруулалтаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүгээр У.Хүрэлсүх албан ажлаа хүлээж авсан өдрөөсөө ОУВС-гийнхантай учраа олж, ширээний ард суухаар болж байна.

У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдсэн тухай дээр өгүүлсэн. Гэхдээ тэрбээр Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан өдрөөс  түүний танхимд орох хүсэлтэй УИХ-ын гишүүдийн тоо нэгээр хязгаарлагдахгүй. Учир нь Засгийн газраа огцруулахад гар бие оролцож гарын үсэг зурсан гишүүдийн дунд сайд болох хүсэлтэй олон хүн байгаа нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл төдийгүй улс төрийн хүрээнд гараад байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*