Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хувиараа ургамлын үндсийг “улайран” түүж буй шалтгааны ард тусгай зөвшөөрөлтэй компаниуд бий гэв

Газрын судас гэгддэг дэрэвгэр жиргэрүү эмийн ургамлыг хууль бусаар түүж худалдан борлуулж байгаад Дорнод аймгийн иргэд бухимдаж буйгаа цахим ертөнцөд илэрхийлсээр байгаа. Тэгвэл тус аймгийн Цагдаагийн газраас энэ тал дээр байнгын хяналттай ажиллаж байгаа талаараа мэдээлэв.
Цагдаагийн газарт энэ сарын 19-ний өдрийн байдлаар дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хууль бусаар түүж бэлтгэсэн 16 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүний 14 гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, зургаан хэрэгт эрүү үүсгэн мөрдөн байцаалт аваад байна.
Иргэд хувиараа ургамлын үндсийг “улайран” түүж буй шалтгааны ард тусгай зөвшөөрөлтэй компаниуд бий. БОАЖЯ-наас Дорнод аймгийн нутаг дэвсгэрт дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүх зөвшөөрлийг нэр бүхий компаниудад өгчээ. Угтаа зөвшөөрөл авсан компаниуд орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хараа хяналт дор түүж, нөхөн сэргээж, татвараа төлөх хууль дүрэмтэй. Гэсэн хэдий ч хариуцлагаас зугатаж, иргэдтэй гэрээ байгуулан ажиллах нэрийдлээр тэднээс зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн ургамлын үндсийг худалдан авч байгааг хууль хяналтынхан хэлж байна.
Цөлжилт, ургамал, бэлчээрийн хомсдол үүсэх аюулаас сэргийлэх зорилгоор тус аймгийн ЗДТГ-аас ирэх жил уг өвсийг түүлгэхгүй байх бодлого барьж, салбарын яам руу нөөц байхгүй гэдэг санал өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Аймгийнхаа ИТХ, ЗДТГ-ын түвшинд энэ чиглэлээр ярилцаж шийдэлд хүрчээ. Цаашид энэхүү байгалийн баялгийг зохистой хэмжээнд ашиглах бодлогыг тус аймгийн зүгээс барьж байна.
Д.Дэлгэрмаа /Монцамэ Дорнод/

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Аймгийн засаг дарга Бадамсүрэн нь өөрөө дэрэвгэр жиргэрүүгийн бизнестэй гэлцдэг юм байна лээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*