Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эрүүл мэндэд аюултай хятад архи зарж байжээ

Дорнод аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгаас зохион байгуулсан тусгай арга хэмжээний хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд “Шүр” зах болон бусад газарт шалгалт хийжээ.

Улмаар БНХАУ-д үйлдвэрлэсэн Бажу гэх архийг хууль бусаар гар дээрээс болон гэрээр зарж байсан таван иргэнээс 144 ширхэг архийг хураан авчээ. Улмаар устгалд оруулж, дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус бүрийг 50000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Уг бажу гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн архи нь хүний амь нас, эрүүл мэндэд хортой, эрүүл ахуйн шаардлага хангахгүй архи тул иргэд та бүхэн хэрэглэхгүй байх, хууль бусаар худалдаалж буй иргэдийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгч эрүүл нийгмийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    ГААЛИАР ЯАЖ ОРЖ ИРЭЭД БАЙГАА НЬ СОНИН БАЙНА ДАА, ЗАРЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ НЬ БИШ ЗАРУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ НЬ БАРИХ ХЭРЭГТЭЙ, ИНГЭЖ БАРИХ ЁСТОЙ ҮЙ ТҮМЭН БАЙГУУЛЛАГА ТӨСВӨӨС ЦАЛИНЖИЖ БАЙГАА БИЗ ДЭЭ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ТАГНУУЛЫН ГАЗАР, ЦАГДАА ГЭЭД Л АЙМААР ОЛОН, ЭД НАР АЖЛАА ХИЙХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ, ЗАРУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ТОМООХОН БИЗНЕСМЭН, ДАРГА НАР Л БАЙГАА Ш ДЭЭ, ГААЛИЙН ГАЗАР ЭНИЙГ ОРУУЛЖ ИРЭХИЙГ НЬ ТАСЛАН ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТАТАН БУУГДАХ ХЭРЭГТЭЙ, ХОРИОТОЙ ЮМ ТЭРЭНТЭЙ ТЭРЭНГҮЙ ОРЖ ИРЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ, БӨӨН, ХАЙРАН ТӨСӨВ МӨНГӨ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*